No menu items!
HomeЭрүүл мэндБ.Саруулцэцэг: Дасгал хөдөлгөөн цусан дахь муу өөх тосны агууламжийг бууруулдаг

Б.Саруулцэцэг: Дасгал хөдөлгөөн цусан дахь муу өөх тосны агууламжийг бууруулдаг

-

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдрэлийн эмнэл зүйн төвийн мэдрэлийн эмч, Анагаах ухааны магистр, Мэдрэлийн ахлах зэргийн эмч Б.Саруулцэцэг тархины судасны хатуурлын талаар дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.

-Тархины судасны хатуурал юунаас болж үүсдэг вэ?

-Судасны хатуурал нь ихэвчлэн том болон дунд артерийн судсанд илэрдэг. Судасны хатуурал, нарийсал нь идэр наснаас эхлээд урт хугацааны туршид аажмаар явагдах магадлалтай гэж үздэг. Судасны дотор хана гэмтэж, элэгдэх шалтгаан олон янз. Тухайлбал,

-Цусны даралт өндөр байх

-Холестролын түвшин өндөр байх

-Цусан дахь триглицеридийн хэмжээ их байх

-Тамхи татах, архи уух зэрэг хорт зуршлууд

-Таргалалт

-Чихрийн шижин

-Бусад өвчнөөс үүдэн үрэвссэн бол судасны дотор хана гэмтэх

-Артерийн судасны дотор хана гэмтэхэд цусны эсүүд болон бусад зүйлс гэмтсэн хэсэгт очиж наалдан судсыг нарийсгах

-Олон жилийн туршид тослогууд болон холестролын агууламжтай бусад бодисууд гэмтсэн хэсэгт бөөгнөрснөөр судас хатуурах

Судасны давхаргын дотор талд өөхөн хуримтлал үүсч, аажмаар томрон товруу болох, шохойжиж хатуурах, дээрээс нь цусны эсүүд ирж наалдсанаас болоод судас хатуурч, нарийсах, бөглөрөх эрсдэлтэй.

Мах, спиртийн төрлийн зүйлийн хэрэглээ өндөртэй байснаас үүдэлтэйгээр бодисын солилцоонд хямрал үүсэж, улмаар даралт ихсэх, яваандаа тархины судасны хартуурал, нарийсалд хүргэх эрсдэлтэй.

Давс, сахар, хоол амтлагчийн хэрэглээ их байх, тохиромжгүй цагт хооллох, үл зохицох хүнсийг хэрэглэх зэрэг нь судасны хатуурал үүсгэдэг.

Тархины судасны хатуурал нь цус харвалт, танин мэдэхүйн хүрээний эмгэгүүд, тэнэгрэл, зөнөгрөл, настай хүмүүст уналт, таталтын өөрчлөлтөд хүргэх аюултай. Харвалт нь цустай, цусгүй гэсэн үндсэн хоёр төрөл байх бөгөөд судасны хатуурал нь цусгүй хэлбэрийн харвалтад хүргэх эрсдэл 60 гаруй хувьтай байгаа нь мэдрэлийн эмч нарын хувьд тулгамдсан асуудал болоод байна.

Тиймээс тархины судасны хатуурлын оношилгоо маш чухал.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Эрсдэлт хүчин зүйлсийг л анхаар. Архаг суурь өвчнөө эмчлэх хэрэгтэй. Даралт ихсэлттэй, чихрийн шижинтэй бол хяналт сайн байх нь чухал. Артерийн даралтыг хянахгүйн улмаас харвалт үүсэх эрсдэл өндөр. Гэтэл харвалт өгсөн хүнээс асуумж авахаар “сүүлийн 7 хоног, нэг сар даралтны эмээ уугаагүй” гэдэг. Эмээ уухгүй, даралтаа хянахгүй байна гэдэг нь дараа дараагийн хүндрэл гарах эрсдэл болж байна л гэсэн үг.

Дасгал хөдөлгөөн нь цусанд агуулагдах муу өөх тосны агууламжийг бууруулна гэсэн зөвлөмж байдаг.

Тархины судасны хатуурлын эсрэг үйлчилгээтэй гээд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг нэгэндээ дур мэдэн зөвлөх нь бий. Тийм зүйл ердөөсөө байж болохгүй.

Тархины судасны хатуурал, нарийсалд тэр бүр амархан өртөхгүй. Тэдэн хувийн нарийсалт, хатууралтай гээд ороод ирдэг. Гэтэл шинжилгээ хийгээд үзэхээр тухайн хүний судас эрүүл байх тохиолдол элбэг. 70 гарсан ч судас нь маш цэвэр, эрүүл байх нь бий. Тиймээс хэт их туйлширч болохгүй.

Жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байхыг зөвлөж байна.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд