No menu items!
HomeБоловсролБШУЯ: Сурагчдын 82.8 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэжээ

БШУЯ: Сурагчдын 82.8 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэжээ

-

Улаанбаатар хотын бүх дүүрэг, найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ.

Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хүчирхийлэлд, тэр дундаа бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртжээ. Энэ нь гэр бүл, сургуулийн орчинд түгээмэл байна. Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээд нь

  • ахлах ангийн хүүхэд 47.6 хувь
  • Багш 15 хувь байна хэмээн БШУЯ-наас мэдээлэв.

Түүүнчлэн Боловсролын ерөнхий газар болон Боловсрол эвсэл хамтран ажиллах санамж бичгийнхээ дагуу “Сургуулийн орчин дахь хүчирхийллийг таслан зогсооё” төр, иргэний нийгмийн түншлэл хамтын ажиллагааны хүрээнд БЗД-ийн 33 ерөнхий боловсролын сургуулиуд засаглал, материаллаг болон нийгэм сэтгэлзүйн орчны үнэлгээг хийж дуусжээ. Тэд үнэлгээний үр дүнг сургуулиудтай хамтран нэгтгэж ирэх хичээлийн жилд хүүхэд хамгааллын чиглэлээр ямар зорилго тавьж, хэрхэн хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох аж.

Мөн иргэний нийгмийн 14 байгууллага 33 сургуулийн хүүхдийн сайн сайхныг дэмжих багуудад (нийгмийн ажилтан, эмч, сэтгэл зүйч, хоол зүйч, тусгай хэрэгцээт боловсролын багш, зарим багуудад эцэг эхийн төлөөлөл, багш нарын төлөөлөл) кейст зөвлөгөө өгөх, ялгаатай байдлыг ойлгох, жендэр, хүүхдийн эрхийн чиглэлээр мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэн хамтран ажиллаж байна гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд