No menu items!
HomeХэн юу хэлэв​Б.Баярсайхан: Охид зулбуулах эм замбараагүй хэрэглэж байна

​Б.Баярсайхан: Охид зулбуулах эм замбараагүй хэрэглэж байна

-

УИХ-ын гишүүн, УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч Б.Баярсайхан хүүхэд хамгаалал, хүчирхийллийн талаарх нөхцөл байдлын мэдээг хүргэлээ.

Тэрээр бие махбодын хүчирхийллээс бэлгийн, сэтгэл санааны зэрэг олон хүчирхийллийн хэлбэр байдаг гэдгийг онцлоод

-Хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэлд,

-Гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэлд,

-Дөрвөн хүүхэд тутмын гурав нь сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг хэмээн танилцууллаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Хүүхэд хамгааллын ажлыг хийхдээ ганц ажил бус нарны цацраг шиг олон ажил хийх ёстой. Ингэж байж хүүхдээ хамгаална бас хөгжүүлнэ.

Хөгжингүй орнуудад хүүхдийг эхийн хэвлийд олдсон цагаас нь хамгаалдаг. Гэтэл манай улсад үүнийг тоодоггүй. 2021 онд үр хөндүүлсэн хүний тоо 12 мянга байгаагаас 564 нь өсвөр насны хүүхэд байгаа юм. Үүнээс маш цөөхөн нь үеийн болон дээд ангийнхаа хүүхдээс хүүхэд олсон бол дийлэнх нь хүчирхийллийн улмаас жирэмсэн болсон байна.

Уг нь эмч нарын зөвлөлөөр үр хөндүүлнэ гэдэг дүрэмтэй ч эмнэлгүүдэд өсвөр насны охид эмч нарын зөвлөлөөр орохгүйгээр үр хөндүүлж байна.

Зулбуулах эмийг эмийн сангууд жоргүй олгож, замбараагүй зарж байгаа нь охид, эмэгтэйчүүд саваа авахуулах, цус алдах зэргээр эрүүл мэндээрээ хохирч байна. Үүнээс гадна үл хайхрах хүчирхийлэлд бага насны хүүхдүүд ихээхэн өртсөөр байна. Тухайлбал, зоос залгих, угаалгын машинд гацах, гэртээ ганцаараа үлдэх зэргээр үл хайхрах хүчирхийлэлд өртдөг. 

Хүүхэд хамгааллын бодлого байгаа онож байна уу, бид Монголын ирээдүй болсон хүүхдүүдээ хамгаалж чадаж байна уу гэдгийг асуух ёстой. Жил бүр улсын төсвийн хүүхдэд зарцуулах мөнгө нэмэгдэж байгаа боловч бид хүүхдүүдээ хамгаалж, эрүүл аюулгүй орчинг хангаж чадахгүй байсаар байна. Төсөв мөнгө нь нэмэгдээд байхад хүүхдийн хүчирхийлэл багасахгүй байна.

Хүүхдийн 108 утсанд цагдаагийн байгууллагад ирдэг дуудлагаас 6000 дуудлага илүү ирдэг. Хүүхдүүд өөрсдөө ч, эцэг эхчүүд ч холбогддог. Ихэвчлэн бие махбодын хүчирхийлэлд өртлөө, сэтгэл санааны хүчирхийлэлд өртлөө, үл хайхрах хүчирхийлэлд өртлөө, бэлгийн хүчирхийлэлд өртлөө, сэтгэл зүйн зөвлөгөө авъя, нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө авъя гэж холбогдож байна.

Тиймээс хүүхдэд тулгамдаад буй асуудалд төр нь ч тэр, эцэг эхчүүд нь ч тэр анхаарах ёстой” гэлээ. 

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд