No menu items!
HomeОнцлох үйл явдал"Уналт, таталттай хүүхэд зөвхөн эмээ солиулахаар 60-70 саяыг төлж, Энэтхэг явж байна"

“Уналт, таталттай хүүхэд зөвхөн эмээ солиулахаар 60-70 саяыг төлж, Энэтхэг явж байна”

-

Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн  “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцэв.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин “Хянан шалгах түр хороо маш чухал ач холбогдолтой тул байгуулахыг дэмжиж байна. Эмийн чанарын талаар ярьж, дуугарсаар ирсэн. Ингэх болгонд нийгмийн зүгээс асар их дайралттай тулгарч, элдэв гүтгэлэгт өртдөг. Энэ бол эм бизнесжээд, мафижсаныг илэрхийлж байгаа юм. Яагаад монгол хүн өөртөө хэрэглэх эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн буюу биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирж болохоо больсон юм бэ? Үүний цаана бүгдийг нь хянах бүлэглэл бий болчихсон л гэсэн үг.

Бизнес л хийх сонирхолтой. Нярай, төрөлхийн саажилттай, эмгэгтэй хүүхдүүдийн уналт, таталтын асуудлыг анхаармаар байна. 60-70 сая төгрөг төлж, зөвхөн таталтыг болиулах эмийг солиулахаар Энэтхэг улс руу явж байна. Эмнүүлэх гэж биш. Ийм эмгэнэл байж болох юм уу. Монголд хэрэглэж байгаа эм нь нөлөөлөхөө больсон учраас нь 60-70 саяар эмийг нь солиход хүүхэд долоо хоногийн дотор таталт өгөхөө больчихож байна. Бид нар өнөөдөр ямар эм хэрэглээд байна вэ. Ямар гарал үүсэлтэй, хаана үйлдвэрлэгдсэн, ямар зорилготой эм хэрэглээд байна вэ гэдэг Үндэсний аюулгүй байдлын асуудал мөнөөс мөн” гэлээ.

шинэ мэдээ

Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл болон “Элдэв-Очир” маркийг ЮНЕСКО бүртгэжээ

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгөөс "Эзэн Богд Чингис хаанаас эхэлсэн Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл" ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн...

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

трэнд