No menu items!
HomeСонин хачинЕврейчүүд юугаараа хамгийн онцгой вэ

Еврейчүүд юугаараа хамгийн онцгой вэ

-

Өнөөг хүртэл үндэстэн ястаны генийг нарийвчлан судалж бүрэн мэдсэн нь үгүй. Аль үндэстэн ямар онцлогтой, оюун ухааны чадамж, IQ нь хэр өндөр, хөдөлмөрч, туйлбартай чанар, зан төлөвийн онцлог гээд үндэстэн бүрийг илэрхийлэх ялгагдах хэв шинж бий эсэх нь маргаантай хэвээр байна.

Гэсэн ч зарим үндэстний хувьд илт ялгарах онцлог байдгийг янз бүрийн судалгаа болон сорилтоор нотолсон жишээ цөөнгүй. Энэтхэгийн Рашид Сингхийн нэрэмжит Хүн судлалын хүрээлэнгээс саяхан нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд “Еврей үндэстний зарим онцлог”-ийн талаар цөөнгүй сонирхолтой баримт дурджээ.

Тухайлбал, “XIX зуунаас дэлхийн шинжлэх ухаанд бодит хувь нэмэр оруулсан нэрт 500 эрдэмтний 316 нь, техник технологийн салбарт томоохон нээлт хийж шинэ төрлийн нисэх онгоц, сансрын техник, анагаах ухааны шинэ техник хэрэгсэл зэрэг хүн төрөлхтөний хөгжилд түлхэц өгсөн шинэ бүтээл туурвисан 500 зохион бүтээгчийн 281 нь еврей үндэстэн байна”.

Мөн XVI-XX зуунд соёл урлагийн салбарт мөнхийн бүтээл туурвисан аугаа хөгжмийн зохиолчид, уран зураачид зэргийн талаас илүү нь еврей буюу еврей гаралтай хүмүүс байна. “Еврей хүмүүс сонгосон мэргэжлээ өөрчилж холбирдоггүй, эхэлсэн бол заавал дуусгадаг онцлог шинжтэй…

Дэлхийд нэрд гарсан еврей гаралтай хүмүүсийн 80-аас илүү хувийнх нь эх нь еврей үндэстэн байгаа нь хүний ген эхээр дамжин илүүтэй өвлөгддөгийн бас нэг баримт” гэж өгүүлжээ. Дээрхтэй тестэй дүгнэлтийг 2002 онд Оросын “Независимая газета” сонинд бас дурдсан байдаг.

“…Зөвлөлтийн нэрт академич нар, эрдэмтдийн гурван хүн тутмын 2 нь зөвлөлтийн еврей хүмүүс байлаа. Эх орны дайны агаарын тулалдаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн “МиГ”-үүд, анхны байлдааны тийрэлтэт нисэх онгоц, сансрын “Восток” хөлгийн аэродинамик, кибернетикийн болон цөмийн физик, одон орны салбар дахь шинэ нээлтүүдийн эзэд нь еврей хүмүүс юм.

“МиГ”-үүдийн эцэг Микоян, астрофизикч Амбарцумян, хөгжмийн зохиолч Хачатурян зэрэг армян, азербайжан гэгддэг нэрт хүмүүсийн уг гарал нь еврей юм. Дэлхийн II дайны эхэнд Адольф Гитлер “Европын үндэстэн ястны талаар баримтлах бодлого”-ынхоо №1-д “Еврей үндэстнийг газрын хөрснөөс бүрмөсөн арилгах” хүйс тэмтрэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлсний үндсэн гол шалтгаан нь “арий үндэстнээс илүү оюун ухаан, чадвартай үндэстэн байхгүй, байх ёсгүй” гэсэн номлолтой нь холбоотой….

Албан ёсны үндэслэл, шийдвэр байдаггүй ч 1920-оод оны эцсээс Зөвлөлт засаг еврейн гол суурингуудыг Армян, Азербайжан, Татарстан зэрэг рүү чимээгүйхэн нүүлгэсний учир шалтгаан нь “Өөрөөсөө илүү ухаантай шадар түшмэлийг дэргэдээ бүү байлга” гэдэг догшин Иван хааны захиасыг дагаж мөрдсөн гэлтэй…

Дунд сургуулийн сурагчдын дунд явуулсан оюуны чадамжийн сорилоор Израилийн сурагчид 5 жил дараалан эхний байрт шалгарчээ. 1940-өөд оны эцсээр НҮБ-ын шийдвэрээр Арабын дайсагнагч 20-оод орны дунд байгуулагдсан өчүүхэн жижиг Израиль улс 30-аадхан жилийн дотор цэргийн чадавхиараа дэлхийд 5-д жагссан нь нэгийг өгүүлж буй хэрэг бус уу?” гэжээ.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд