No menu items!
HomeНийгэмЭмнэлгийн хуудас буюу листийг цахимаар авах боломжтой

Эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар авах боломжтой

-

Даатгуулагч, иргэн та www.e-mongolia.mn болон www.ndaatgal.mn -ээр хүсэлтээ гаргаж тэтгэмжээ цахимаар авах боломжтой боллоо.

Эмнэлгийн хуудас буюу листийг энэ оны 1-р сарын 17-ноос цахимаар олгож эхэлсэн. Ингэснээр даатгуулагч, иргэн олон шат дамжлага дамжиж цаг хугацаа, зардал мөнгө гаргахгүйгээр Эмнэлгийн хуудас буюу листээ бичүүлж, улмаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ цахимаар авах боломж бүрдлээ.

Мөн тус үйлчилгээг цахимжуулснаар даатгуулагч, ажил олгогч, эмч, нийгмийн даатгалын байгууллага жилд 1 тэрбум төгрөг хэмнэх юм.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргасны дагуу дээрх цахимжуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын ашигладаг холбогдох системд хөгжүүлэлт хийж цахим лист олгох нөхцөлийг бүрдүүлсэн.

Тодруулбал, 2, 3-р шатлалын эмнэлэг (аймаг, дүүргийн, клиник) болон өрхийн эмнэлгүүд эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож байна.

Даатгуулагч, иргэн Та www.e-mongolia.mn болон www.ndaatgal.mn -ээр хүсэлт гаргаж хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ цахимаар авах боломжтой.

1. www.e-mongolia.mn сайтад нэвтэрч орох

2. Үйлчилгээнүүд цэсээс Нийгмийн хамгаалал гэсэн дэд цэс рүү орох

3. Нийгмийн хамгаалал дэд цэс дотор Даатгал гэсэн үйлчилгээ бий.

4. Даатгал гэсэн үйчилгээн дээр дармагц Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлт гэсэн үйлчилгээг авах боломжтой гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд