No menu items!
HomeЭрүүл мэндСолонгос улсаас зүрх судасны мэс заслын баг манай улсад ирж ажиллаж байна

Солонгос улсаас зүрх судасны мэс заслын баг манай улсад ирж ажиллаж байна

-

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт /УГТЭ/ БНСУ-ын Ча-Бундан эмнэлгийн зүрх судасны мэс заслын эрхлэгч, Ионсей эмнэлгийн профессорын хамтарсан баг ажиллаж байна. 

Люксембургийн Их гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын Зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН006” төслийн хүрээнд УГТЭ болон БНСУ-ын Ча-Бундан эмнэлэг хооронд мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулж байсан. Тодруулбал, Зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулан бэхжүүлэхэд урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд тус эмнэлэгт Ча-Бундан эмнэлгийн зүрх судасны мэс заслын эрхлэгч, Ионсей эмнэлгийн хүндэт профессор, УГТЭ-ийн зүрхний мэс заслын гадаад зөвлөх эмч Чан Бун Чул доктороор ахлуулсан дөрвөн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй мэс заслын баг уригдан ирж ажиллаж байна.

Чан докторын баг хамт олон дээрх хамтын ажиллагааны хүрээнд Зүрх судасны үндэсний төвд тав дахь удаагаа уригдаж ирж байгаа бөгөөд тус эмнэлгийн зүрх судасны мэс заслын багтай хамтарсан ажлын байрны мэс засал сургалтыг зохион байгуулж буй юм.

Мэс заслын хамтарсан баг энэ удаа нэн яаралтай мэс засал эмчилгээ шаардлагатай титэм судас нөхөн сэргээх, гол судасны өргөслийг хиймэл судсаар сольж засах, гол судасны нарийслыг давуулан анастомоз залгах, гол судасны хавхлага солих зэрэг хүнд хэлбэрийн эмгэгтэй нийт таван эмчлүүлэгчид мэс засал эмчилгээг хийж, өндөр түвшний нарийвчилсан оношилгоо зайлгүй хэрэгцээтэй байгаа 20 гаруй эмчлүүлэгчид хамтарсан үзлэг оношилгоо хийх юм.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд