No menu items!
HomeОнцлох үйл явдалЖ.Сүхбаатар: Гишүүд бензиний төлбөр гээд хэдэн цаас, сарын 500 мянга л авдаг

Ж.Сүхбаатар: Гишүүд бензиний төлбөр гээд хэдэн цаас, сарын 500 мянга л авдаг

-

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлыг танилцуулав.

Бүлгийн дэд дарга Х.Булгантуяа: Өнгөрсөн өдрүүдэд болсон жагсаал цуглааны шаардлага, өнөөгийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Хоёрдугаарт, Олон улсын хямралт байдлаар үүдэлтэй гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан Их хурлын даргын захирамжаар төсөв, эдийн засагтай холбоотой байнгын хороодын дарга нарыг нэгтгэсэн ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөгөө танилцуулаад, гишүүдийн саналыг сонслоо.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Өнөөдөр хамгийн тулгамдсан асуудал үнийн өсөлт болоод байна. Урд хил дээр нөхцөл байдал сайжрахгүй болов уу гэдэг байдал ажиглагдаж байгаа. Украинд болж байгаа дайнаас үүдэлтэй гадаад худалдааны хүндрэл бэрхшээл нэлээд урт хугацаанд үргэлжлэх шинжтэй байна. Тиймээс бид нөхцөл байдал сайжирна гэдэг хүлээлттэй байснаа өөрчилж байна.

Төсөвт тодотгол хийж байгаагийн шалтгаан нь төгрөгийн ханш дээр ирж байгаа дарамтыг буулгах юм. Их хэмжээний валютын эрэлтийг бий болгох нь олон эрсдэлийг үүсгэж байна. Нэгдүгээрт, төгрөгийн ханшийг унагаж, валютын нөөц хомсдоход хүргэж байна. Мөн хүндрэлтэй байгаа тээвэр ложистикт улам хүнд дарамт үүсгэж, үүнийг дагасан үнийн өсөлтийг бий болгох эрсдэлтэй болж байгаа юм. Тиймээс богино хугацаанд үр дүн гаргахын тулд Төсвийн тодотголыг хийхийг бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Ойрын үед Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлнэ

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Гишүүд дөрвөн тэрбумыг төсөвтэй авдаг гэж хүмүүс буруу ойлгодог. Хэзээ ч тийм зүйл байгаагүй. Тэр бол аймаг, дүүрэгт хийх хөрөнгө оруулж буй эрхтэй холбоотой асуудал. Гишүүд хууль санаачлахдаа 20 сая төгрөг авдаг гэдэг нь ташаа мэдээлэл. Өмнө нь ч тийм байгаагүй. Гишүүд утасны төлбөрөө төлүүлдэггүй. Бензиний төлбөр сарын хугацаанд 500 мянган төгрөг байдаг. Гишүүд нэг зөвлөхтэй, нэг туслахтай, орон нутагтаа ажиллах хоёр бие төлөөлөгчтэй байдаг. Ер нь УИХ-ын нийт зардал 50 тэрбум төгрөг байдаг. Тэрнээс нэг их хэмнээд байх юм бага

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-УИХ-ын дарга, Байнгын хорооны дарга, дэд дарга нар л албаны унаа унаж байгаа. Өөр нэг ч албаны унаатай гишүүн байхгүй. Дандаа хувийн унаа унадаг. Шуудан, харилцаа холбооны зардал 100 хувь өөрөөс нь байдаг. Хуучин төсвөөс төлдөг байсан. Одоо ганцхан сардаа бензиний лимит таван төгрөг аваад, хувийнхаа машинд хийгээд явж байна. Одоо хувийн машин хорих уу үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Ордны дотор баахан том тэрэг орж ирээд байна гэж та хэд хараад байгаа байх. Дандаа хувийн машин байгаа шүү. Албаны том тэрэг байхгүйг хариуцлагатай хэлье.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд