No menu items!
HomeЭрүүл мэнд"Сарын тэмдэг ирсний дараа хөхөө тогтмол шалгах хэрэгтэй"

“Сарын тэмдэг ирсний дараа хөхөө тогтмол шалгах хэрэгтэй”

-

Улсын хоёрдугаар төв эмнэлэг иргэдийн эрүүл мэдийн боловсролд хөрөнгө оруулалт хийж, мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, мэдээллийг хүргэдэг билээ. Тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн Хөх, улаан хоолой, булчирхайн мэс заслын эмч, Анагаах ухааны магистр М.Түвшинбаяр “Хөхний мэс засал эмчилгээ” сэдвээр зөвлөгөө, мэдээлэл хүргэжээ.

М.Түвшинбаяр: Хөх нь цээжний 4-6 хавирганы түвшинд байрладаг. Гарал үүслийн хувьд авч үзвэл хөлсний булчирхайн нэг төрөл юм. Төрсний дараа сүүний үүсэл эрчимжин хөгжиж хөх томрох бөгөөд зарим тохиолдолд 3-5 кг хүрдэг. Харин хүүхдээ хөхүүлэхээ болиход жижгэрч, өөхөн эд нь холбогч эдээр солигдоно. Нас ахихын хэрээр булчирхайлаг эд нь өөхөн эдээр солигддог бөгөөд 40-өөс дээш насанд энэ нь эрчимждэг.

Үр хөврөлийн 10 дахь долоо хоногоос хөх үүсч эхэлдэг. Төрсний дараа нярайд эхний 3-5 дахь хоногт эхийн дааврын нөлөөгөөр хөх бага зэрэг томорч, заримдаа хөхнөөс шүүрэл гарч болно. Энэ тохиолдолд айх аюулгүй.

Шилжилтийн наснаас эхлэн хөхний булчирхай хөгжиж, хэмжээ нь томорч эхэлдэг. Шилжилтийн насны төгсгөлд хөхний хөгжил 90 хувьд хүрсэн байх бөгөөд жирэмсний үед хөгжил нь бүрэн гүйцнэ.

Шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийн хувьд дааврын бус нөлөөлөх хүчин зүйлсэд түлхүү анхаарах хэрэгтэй. Эдгээр нь стресс, хооллолт, өөх тосны хэрэглээ, иодын дутагдал зэрэг юм.

Хэрэв хөхөнд ямар нэгэн асуудал үүссэн бол хамгийн түрүүнд эмчид хандаж, бодит үзлэг хийлгэх ёстой. Үүний дараа эход харуулах уу маммаграфи буюу хөхний рентген, компьютер томографи, МRI хийлгэх үү гэдгийг шийдэж, оношийг тодруулна.

Олон төрлийн хөхний эмгэг бий. Тухайлбал, хөхний архаг өвдөлт, үрэвсэл, үүсгэвэр, хөхнөөс сүү, шингэн гарах, хавдар, хөхний дутуу хөгжил, гаж хөгжил гэх зэрэг.

 Хөгжингүй орнуудад хөхний хортой болон хоргүй өөрчлөлт 1:10 байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд хортой өөрчлөлт ихсэх хандлагатай байна. Хөхний эмгэг нь эрчүүд болон олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд тохиолдох нь ховор.

Хөхний архаг өвдөлт

Сарын тэмдэгийн мөчлөгийн 2 долоо хоногоос дээш хугацаанд өдөр тутмын амьдралыг өөрчлөхүйц хүчтэй өвдөлт мэдрэгдэхийг хөхний архаг өвдөлт гэнэ. Энэ нь сарын тэмдэгийн мөчлөгтэй холбоотой бөгөөд дунд үе эсвэл өмнөх гурав хоногт өвдөлт илрэх ба сарын тэмдэг ирэнгүүт өвдөлт арилна. Энэ нь 30-50 насныханд түгээмэл тохиолддог бөгөөд өвдөлт хоёр хөхөнд зэрэг илэрнэ. Булчирхайлаг үүсгэвэр тэмтрэгдэж болно.

Мөн сарын тэмдэгийн мөчлөгтэй холбоогүйгээр өөрчлөлт илрэх боломжтой бөгөөд энэ тохиолдол нь түгээмэл биш. 40-өөс дээш насанд тохиолддог. Цээний урд хананы гэмтэл, хөхний мэс засал, хуучин үрэвслийн үлдэц зэргээс шалтгаалан өвдөлт үүсдэг.

Үүнийг хөхний үзлэг, маммаграфи, хөхний эдийн шинжилгээгээр оношилно. Хөхний өвдөлт мөн болох нь оношлогдсон тохиолдолд чанга, хөхөө сайн барьсан дотуур хувцас хэрэглэх, өөх, тос багатай хоол хүнс хэрэглэх, дааврын бэлдмэлийн хэрэглээг зогсоох, эмийн эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг.

Хөхний үрэвсэл

Хөхний үрэвсэл нь маш түгээмэл бөгөөд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд тохиолдоно. Сарын тэмдэг ирэхийн өмнө, заримдаа сарын тэмдэгийн эхний хагаст өвдөлт мэдрэгдэнэ. Хөхний эдэд эмзэглэлтэй, хатуувтар хэсэг тэмтрэгдэж болно. Өвдөлт нь хэсэг газарт байхаас гадна заримдаа гар, дал руу дамжиж мэдрэгдэнэ. Үүнийг хөхний үзлэг, маммаграфи, хөхний эдийн шинжилгээгээр оношилно. Эмийн эмчилгээгээр /дааврын болон дааврын бус/ эмчилнэ.

Хөхнөөс ялгадас гарах

Хамгийн элбэг тохиолддог нь хөхнөөс сүү гарах. Үүний шалтгаан нь үргүйдэл, олон дахин үр хөндүүлэх, сүүжилтийг эрчимжүүлдэг дааврын ихсэлт, өнчин тархины хавдар зэрэг юм.

Энэ тохиолдолд бодит үзлэг, пролактин дааврыг тодорхойлох /хэт их байгаа тохиолдолд толгойн компьютер оношилгоо хийлгэх хэрэгтэй. Эмч үзээд эмийн эмчилгээг зөвлөдөг.

Хөхний хорт хавдар

Сүүлийн жилүүдэд их тохиолдож байгаа бөгөөд оношлогдож буй нас залуужаад байна. Хөхний өмөн гэдэг нь хөхний булчирхайн цоргоны хучуур эдээс гаралтай хорт хавдарыг хэлнэ. Нөлөөлөх хүчин зүйлсэд дараах зүйлс орно.

Сарын тэмдэг эрт/орой ирэх,

Сарын тэмдэг эрт/орой зогсох,

Огт төрөөгүй эсвэл 30 наснаас хойш төрөх,

Цөөн/олон төрөх,

Хүүхдээ хөхүүлэхгүй байх эсвэл хэт удаан хөхүүлэх,

Олон дахин үр хөндүүлэх

Илүүдэл жин,

Удамшлын буюу дайврын архаг үрэвсэлтэй байх,

Удамшлын анемнез

Буруу хооллолт

Хорт зуршил

Жирэмслэлтээс хамгаалах эмийг удаан хэрэглэх

Хавдрыг ургалтын хэлбэрээр зангилаат, нэвчдэст, педжет өмөн гэж ангилах бол хөхний цоргоноос гаралтай, хөхний булчирхайн дэлбэнгээс гаралтай гэсэн үндсэн хоёр хэлбэртэй байна.

Бодит үзлэг

Хоёр хөхний хэлбэр, хэмжээ алдагдах

Хөхний тоглой хэсгийн хэлбэр алдагдах /хөхний толгой дотогш татагдах/

Нөсөөт хэсгийн нөсөөжилтийн зэрэг ихсэх, багасах

Хавдар үсэрхийлж болох орчны булчирхайнуудыг үзэх

Цээжний булчин болон гарын үйл ажиллагааг тус тус үзэх.

Маммаграфи буюу хөхний рентген оношилгоо

Хөхөнд ямар нэгэн асуудал үүсэн тохиолдолд шууд уг шинжилгээг хийлгэхээс илүүтэй эхлээд нарийн мэргэжлийн эмчид хандаж хөхний эхо шинжилгээ, бусад шинжилгээ хийлгэсний дараа үүнийг хийлгэвэл зүгээр гэж зөвлөдөг.

Жирэмсэн, сарын тэмдэг ирэхээс долоо хоногийн өмнө хийлгэхийг хориглодог эсрэг заалттай.

Мөн хавдрыг оношлох дутаграфи, biopsy, хавдарын маркер зэрэг шинжилгээ хийнэ.

Мэс засал эмчилгээ нь хавдрын үеийн гол чухал эмчилгээ. Энэ нь хими, туяа эмчилгээтэй хавсарч байж цогц эмчилгээ болно.

Сүүлийн үед эрхтэн хадгалах мэс засал хийгддэг болсон. Энэ нь өвчний эрт үе шатанд хийгдэхээс гадна ямар төрлийн хавдар болохоос шалтгаална.

Мэс заслын дараа таван жил хяналтанд байж, ямар нэгэн үсэрхийлэл байхгүй тохиолдолд бүрэн эдгэрсэн гэж үздэг. Үүний дараа гоо сайхан талаас нөхөн сэргээх хагалгаа хийх боломжтой.

Урьдчилэн сэргийлэлтийг сайн хийснээр хөхний ямар нэгэн өвчлөлийг эрт үед нь оношлох боломжтой. Эмэгтэй та хөхөө тогтмол өөрөө шалгаж дадах хэрэгтэй. Ингэхдээ сарын тэмдэг ирсний дараа шалгавал зохистой. 20 наснаас эхлэн гурван жил тутамд нэг удаа нарийн мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах нь зөв. Харин 40-өөс дээш насныхан жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд