No menu items!
HomeХэн юу хэлэвЧ.Хүрэлбаатар: Урд хил амархан нээгдэх юм шиг бодох хэрэггүй

Ч.Хүрэлбаатар: Урд хил амархан нээгдэх юм шиг бодох хэрэггүй

-

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, сайд нараас хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар санал хэлсэн юм.

Тэрээр “2022 онд тулгамдаж байгаа гол асуудал бол бүх зүйлийн үнийн өсөлт. Энэ нийлүүлэлттэй холбоотой. Урд хил амархан нээгдэх юм шиг бодох хэрэггүй. Би аравдугаар сард 2022 онд хил нээгдэхгүй шүү гэж хэлж байсан. Бид ард талдаа ч Украин дахь дайны нөхцөл байдлаас үүдэж амаргүй л байна. Энэ жилдээ бүх зүйл амархан дуусаж, хэвийн болно гэж бодох хэрэггүй. 2022 он, 2023 онд үргэлжилнэ. Ийм нөхцөл байдалтай байхад бодлгын арга хэмжээг шуурхай авах хэрэгтэй байна.

Доллар олдохгүй байгаа. Монголбанкны ханш худлаа байна. Долларын ханш Монголбанк дээр нэг өөр, Найман шарга дээр нэг өөр байна. Ийм хоёр өөр ханштай байна гэж юу гэсэн үг вэ. Үүнийг засахгүй бол болохгүй. Доллар олдохгүй байна, 100 доллар ч шилжүүлж чадахгүй байна шүү дээ. Доллар хаанаас яаж олох вэ. Ийм нөхцөл байдалтай байхад Эдийн засаг, хөгжлийн яам үүнийг ярихгүй, цаг алдаж байна” гэлээ. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд