No menu items!
HomeОнцлохАль эмнэлэгт өндөр өртөгт оношилгоо, шинжилгээний төлбөрийг ЭМД-аар хөнгөлөх вэ?

Аль эмнэлэгт өндөр өртөгт оношилгоо, шинжилгээний төлбөрийг ЭМД-аар хөнгөлөх вэ?

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа ЭМДЕГ-тай өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээний чиглэлээр гэрээ байгуулсан улсын болон хувийн эмнэлгүүдийн жагсаалтыг хүргэж байна. Энэхүү жагсаалт нь ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан.

ЭМДЕГ-тай гэрээт эрүүл мэндийн байгууллагад даатгуулагч иргэн дараах хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой. Үүнд:

MRI шинжилгээ: Үндсэн үнэ 350 мянган төгрөг бөгөөд эрүүл мэндийн даатгалаас 245 мянган төгрөгийг хөнгөлснөөр иргэн хувиасаа 105 мянган төгрөг төлнө.

Компьютер томографи оношилгоо: Үндсэн үнэ болох 120 мянган төгрөгийн 84 мянгыг нь даатгалаас төлж, үлдсэн 36 мянган төгрөгийг иргэн хувиасаа төлнө.

Дурангийн оношилгоо: Үндсэн үнэ 60 мянган төгрөгөөс 42 мянгын даатлгалаас төлж, иргэн 18 мянган төгрөг төлнө.

Дурангаар хийх ажилбар: 150 мянган төгрөгийн 105 мянгыг даатгалаас, 45 мянгыг иргэн хувиасаа төлнө.

Судсан дотуур хийгдэх оношилгооны ажилбар: 650 мянгын төгрөгийн 455 мянгыг даатгалаас, 195 мянгыг иргэн хувиасаа төлнө.

Судасны бус ажилбар: 320 мянган төгрөгийн 244 мянгыг даатгалаас, 96 мянгыг иргэн хувиасаа төлнө.

Цөмийн оношилгоо: Нийт өртөг нь 120 мянга бөгөөд үүний 84 мянгын даатгалаас хөнгөлснөөр иргэн хувиасаа 36 мянган төгрөг төлнө.

ПЭТ-КТ оношилгоо: 2,4 саяас даатгалаар хөнгөлснөөр иргэн хувиасаа 1,4 саяыг төлнө.

Оношилгоо, шинжилгээ: 80 мянган төгрөгөөс даатгалаар хөнгөлөгдсөнөөр иргэн хувиасаа 24 мянган төгрөг төлнө.

Энэ төрлийн тусламж, үйлчилгээгээр ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн эмнэлгүүд:

1.Арьсны өвчин судлалын үндэсний төв

2. АШУҮИС-ийн Монгол Япон сургалтын
эмнэлэг

3. Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

4. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

5. Геронтлогийн үндэсний төв

6. Гэмтэл согог судлалын үндэсний төв

7. Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

8. Нийслэлийн өргөө амаржих газар

9. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв

10. Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг

11. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв

12. Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэг

13. Улсын нэгдүгээр төв эмнэлэг

14. Улсын хоёрдугаар төв эмнэлэг

15. Улсын гуравдугаар төв эмнэлэг

16. Хавдар судлалын үндэсний төв

17. Халдварт өвчин судлалын үндэсний төв

18. Цэргийн төв эмнэлэг

19. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв

20. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүд:

1.Асралт мед нэгдсэн эмнэлэг

2. Баянзүрх нэгдсэн эмнэлэг

3. Гурван гал эмнэлэг

4. Интермед эмнэлэг

5. Интерферон альфа эмнэлэг

6.Мөнгөн гүүр эмнэлэг

7.Номун эмнэлэг

8. УБ Сонгдо эмнэлэг

9. ЭМЖЖ эмнэлэг

10. Юнимед Интернейшнл эмнэлэг

Орон нутгийн эмнэлгүүдийн жагсаалтын талаарх дэлгэрэнгүй ЭНД-ээс харах боломжтой.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд