No menu items!
HomeНийгэмОХУ-ын ЭСЯ-ны баруун талын гудамжийг Борис Немцовын нэрээр нэрлэх санал гаргав

ОХУ-ын ЭСЯ-ны баруун талын гудамжийг Борис Немцовын нэрээр нэрлэх санал гаргав

-

Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын гудамжийг Оросын сөрөг хүчний лидер, ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэгч, Ерөнхий сайдын орлогч агсан Борис Ефимович Немцовын нэрээр нэрлэх саналыг Ардчилсан намын дарга М.Тулгат НИТХ-д хүргүүлжээ.

Тэрбээр “…Дайнтай холбоотойгоор Орос иргэдэд тааламжгүй хандах явдал дэлхий даяар хүчээ авч дэлхийн олон оронд тэдний эсрэг хориг тавьсаар байна. Монголд ч энэхүү үзэгдэл сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд хүчтэй ажиглагдлаа. Иймд Орос хүн бүр дайныг хүсээгүй, Орос хүн бүр булаан эзлэгч биш гэдгийг Монголчууддаа ойлгуулах, цаашид түүхэнд дурсгал болон үлдээх зорилгоор ОХУ-ын ЭСЯ-ны баруун талын гудамжийг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч (Шадар сайд), сөрөг хүчний хамгийн тод төлөөлөгч агсан Борис Ефимович Немцовын нэрээр нэрлэхийг санал болгож байна” гэжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд