No menu items!
HomeХөтөчНийслэлд үйл ажиллагаа явуулдаг уушгины төрөлжсөн эмнэлгүүдийн мэдээлэл

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг уушгины төрөлжсөн эмнэлгүүдийн мэдээлэл

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг уушгины төрөлжсөн, хувийн эмнэлгүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Та сонирхсон эмнэлгийн жагсаалт, зарим шинжилгээний үнийн мэдээллийг авахыг хүсвэл манай “Хөтөч” булангаар зочлоорой.

“Зүтгэл найдвар” эмнэлэг

“Зүтгэл найдвар” эмнэлэг нь уушги, амьсгалын замын дараах өвчин эмгэгүүдийг оношлон эмчилдэг. Тухайлбал амьсгалын дээд замын эмгэгүүд, гуурсан хоолойн багтраа, уушгины архаг бөглөрөлтөт өвчин, уушгины хатгалгаа, уушгины буглаа, уушгины завсрын эдийн эмгэгүүд, гялтан хальсны эмгэгүүд, уушги зүрхний хам шинжийг оношлон, эмчилж байна.

Холбогдох утас: 9904 5461

Фэйсбүүк хаяг: Зүтгэл-Найдвар УДТХЭмнэлэг

“Болдцэцэг” эмнэлэг

“Болдцэцэг” эмнэлгээр үйлчлүүлснээр уушгины нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, зөвлөгөө авах боломжтой. Мөн тус эмнэлэг рентген зураг, спирометр /Уушгины багтаамж хэмжигч/, дархлаа дэмжих дусал зэрэг эмчилгээ, оношилгоог хийдэг байна.

Холбогдох утас: 9919 2219, 9400 0501

Фэйсбүүк хаяг: Болдцэцэг эмнэлэг /Boldtsetseg emneleg/

“Мишээл” эмнэлэг

“Мишээл” уушгины эмнэлэг нь 1994 онд байгуулагдсан магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг юм. Тус эмнэлэг нь лабораторийн иж бүрэн оношилгоо, цээжний хөндийн идээт өвчний мэс засал, уушгины бөглөрөлт өвчний үед дурандах, угаах эмчилгээ, уушгины архаг өвчний эмчилгээ, хавдрын мэс засал зэргийг хийдэг байна.

Холбогдох утас: 8029 016

Фэйсбүүк хаяг: Мишээл Эмнэлэг – Misheel Hospital Mongolia

“Эффект” эмнэлэг

“Эффект” эмнэлэг нь астма өвчний оношилгоо, эмчилгээг хийдэг. Мөн бүх төрлийн харшлын оношилгоог хийдэг байна.

Холбогдох утас: 7011 8883

Фэйсбүүк хаяг: Эффект эмнэлэг

www.zaag.mn сайтын “Хөтөч” буланд мэдээлэл нийтлүүлж, хамтран ажиллах бол 7725-2654, 9011-0799 дугаарт холбогдох боломжтой.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд