No menu items!
HomeХэн юу хэлэв"Хүүхдийн паркийн 6.9 га газарт кино театр, музей, галерей барихаар төлөвлөсөн"

“Хүүхдийн паркийн 6.9 га газарт кино театр, музей, галерей барихаар төлөвлөсөн”

-

Хүүхдийн паркийн тохижилт хийгээгүй хэсгийг хүн бүрд нээлттэй байлгах үүднээс хашааг нь буулгаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тухайн хэсэгт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1,000 автомашины газар доорх зогсоол зэргийг барихаар төлөвлөсөн тухай Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэв.

Тэрбээр “Энэ хэсэгт ногоон байгууламж, спорт талбай, тоглоомын талбай байгуулагдаж, иргэдэд нээлттэй байх ёстой. Ингэж тохижуулах ажлын төлөвлөгөөгөө гаргаад, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр өдөр гэхэд бүтээн байгуулалт, тохижуулалтын ажлаа эхлүүлэхийг үүрэг болголоо. Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалт хийнэ.

Нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, газар доорх 1,000 автомашины зогсоол зэргийг барихаар төлөвлөсөн байна.

Ингэснээр ҮСАХ-д дөрвөн улирлын турш ажилладаг үйлчилгээний газруудыг нээнэ. Үлдсэн 20 га гаруй газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байдлаар хөгжүүлнэ гэсэн үг. Цаашид Улаанбаатар хотод байгаа шаардлагагүй, хашаа хайснуудыг буулгаж, хотоо цэлгэр, тухтай болгох ёстой” хэмээн бичжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд