No menu items!
HomeЭдийн засагУлсын нийт гадаад өр өмнөх оноос нэг тэрбум ам.доллароор өсжээ

Улсын нийт гадаад өр өмнөх оноос нэг тэрбум ам.доллароор өсжээ

-

Улсын нийт гадаад өр 2021 онд 33.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос нэг тэрбум ам.доллараар өссөн байна.

Нийт гадаад өрийн

37.0 хувь буюу 12.3 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,

24.8 хувь буюу 8.2 тэрбум ам.доллар нь бусад салбарынх,

25.6 хувь буюу 8.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,

7.7 хувь буюу 2.6 тэрбум ам.доллар нь Төв банкных,

5.0 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 866.3 (7.6%) сая ам.доллар, Төв банкных 342.1 (15.4%) сая ам.доллар, Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 19.9 (1.2%) сая ам.доллароор тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Харин Засгийн газрын гадаад өр 167.6 (1.9%) сая ам.доллар, бусад салбарынх 32.2 (0.4%) сая ам.доллароор буурчээ.

Үндэсний статистикийн хороо

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд