No menu items!
HomeНийгэмЧихэвч их хэрэглэх нь олдмол сонсгол бууралттай болоход нөлөөлж байна

Чихэвч их хэрэглэх нь олдмол сонсгол бууралттай болоход нөлөөлж байна

-

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Сонсгол хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг билээ.

Энэ жил “Насан туршдаа сонсохын тулд сонсголоо хайрлая!” уриан дор энэ жил тэмдэглэж байна. Энэхүү ажлын хүрээнд төвийн ТХНСЗГ-ын хамт олон “Чанга шивнээ” арга хэмжээний удирдамж, хөтөлбөр батлуулан ажиллалаа.

Арга хэмжээнд ЭХЭМҮТ-ийн “Чих хамар хоолойн мэс заслын тасаг”-ийн эмч Э.Энхнаран сонсгол алдалтыг эрт илрүүлэх, хөгжүүлэх, сонсгол бууралтаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалтыг төвийн ажилтан, албан хаагчдад хийв.

Хүүхдийг төрөх үед сонсголыг эрт илрүүлэх, оношлох нь чухал бөгөөд хүүхэд төрснөөс 24 цагийн дараа сонсголыг шалгах, гурван сарын дараа давтан үзүүлэх, сонсгол алдагдалтай гэж үзвэл 12 сартайд дунгийн суулгацын хагалгаа хийлгэх, мөн хүүхэд наснаас нь сонсголыг хамгаалах, 12-35 насны залуучууд чихэвч их хэрэглэх, ажлын орчин дуу чимээ чангатай байх зэрэг олдмол сонсгол бууралттай болоход нөлөөлж байгаа талаар мэдээ мэдээллийг хүргэлээ.

Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд