No menu items!
HomeЭрүүл мэндО.Дашпагма: Хоёр хүртэлх насанд ихэнх вакцин товлолын дагуу хийгддэг

О.Дашпагма: Хоёр хүртэлх насанд ихэнх вакцин товлолын дагуу хийгддэг

-

ХӨСҮТ-ийн ээлжит мэдээллийн цагаар “Товлолын болон сайн дурын дархлаажуулалт” сэдвийн хүрээнд дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Манай улс дархлаажуулалтын тухай бие даасан хуультай. Уг хууль 2000 онд батлагдсан бөгөөд үүнд дархлаажуулалтын хэлбэрүүдийг зааж өгсөн.

Засгийн газрын тогтоолоор заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолыг баталдаг. Үүний дагуу 0-15 насны хүүхдэд 12 халдварт өвчнөөс сэргийлэх 8 төрлийн вакциныг товлолын дагуу хийдэг. Тухайлбал, Сүрьеэ өвчин, халдварт саа болон В гепатитын эсрэг вакциныг төрсний дараах 24 цагийн дотор хийдэг. Хүүхдийн хоёр хүртэлх насанд ихэнх вакцинууд товлолын дагуу хийгддэг. Заавал хийгдэх товлолын вакциныг харьяалал харгалзахгүйгээр аймаг, сум, дүүргийнхээ ӨЭМТ-д хийлгэх боломжтой. Өөрөөр хэлбэл оршин суугаа газрынхаа харьяа эмнэлэгт хийлгэж болно.

Сайн дурын дархлаажуулалтад хамрагдах иргэн сэргийлэх тарилгын төлбөрийг хувиасаа гаргана. ХӨСҮТ-д A, В гепатит, менингит, сахуу, улиралын томуу, улаанбурхан, хүний папиллома вирусын эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байна. ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет амбулаторийн 114 тоотод байрлаж байна. Зарим улс орнуудад зорчиход тодорхой вакциныг хийлгэсэн батламж шаарддаг. Энэ тохиолдолд иргэд вакцин хийлгэсэн газраасаа баримт авч, улс оронд зорчих боломжтой.

Гепатит С, хүний папиллома вирусын халдвар авсан тохиолдолд урт хугацааны дараа хавдар болох эрсдэлтэй. Үүнээс сэргийлэх гол арга нь вакцинжуулалт” гэлээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд