No menu items!
HomeХүмүүсБээжин-2022 олимпд оролцож буй хамгийн залуу болон ахмад тамирчид

Бээжин-2022 олимпд оролцож буй хамгийн залуу болон ахмад тамирчид

-

Нас бол тоо гэдгийг олимпын наадамд оролцож буй тамирчид “харуулж” байна. Хятадын нийслэл Бээжин хотод үргэлжилж буй өвлийн олимпын наадамд 3,000 шахуу тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэдгээрээс хамгийн залуу болон хамгийн ахмад тамирчдыг CNN агентлаг Олон Улсын Олимпын Хороонд бүртгүүлсэн мэдээллийн дагуу тодруулжээ.

Анежка Индрачкова – 2006 оны 7-р сарын 30

Анежка Индрачкова ердөө 15 нас зургаан сартай бөгөөд Бээжингийн олимпын наадамд оролцож буй хамгийн залуу тамирчин юм. Чехийн цанын харайлтын тамирчин тэрбээр насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд анх удаа оролцож байгаа нь энэ ажээ.

Анежза “Энэ бол миний амьдралын нэг мөрөөдөл. Ийм боломж олдсонд би үнэхээр талархаж байна” гэжээ. Түүнээс хоёр сараар эгч ОХУ-ын уран гулгалтын од Камила Валиева энэ удаагийн олимпын бас нэг 15 настан юм.

Густав Легнавски – 2005 оны 9-р сарын 23

Эрэгтэй тамирчдаас Шинэ Зеландын чөлөөт цанын тамирчин Густав Легнавски хамгийн залуу нь. Дөнгөж 16 настай цанын тамирчин тэрбээр халфпайп төрөлд өрсөлдөх аж. Густав “Халфпайп төрөл миний зан чанарт тохирдог. Тодорхой, илэрхийлэлтэй, өрсөлдөх чадварт сайтай” хэмээжээ. Түүний аав Пит Легнавски мөн цаначин байсан бөгөөд 1993 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байжээ.  Ээж нь ч мөн цанын спортоор хичээллэдэг байсан аж.

Дөнгөж 16 настай түүнийг цанын тамирчин асан аав нь дасгалжуулсан байна. Шинэ Зеландад цас ордоггүй тул тэрбээр Швейцарт бэлтгэлээ хангажээ.

Клаудия Пехштайн – 1972 оны 2-р сарын 22

Бээжин 2022 наадмын хамгийн ахмад эмэгтэй тамирчнаар Германы тэшүүрчин Клаудиа Пехштайн тодорсон байна. Хэдхэн хоногийн дараа 50 насанд хүрэх Пехштайн найм дахь өвлийн олимпын наадамдаа оролцож байгаа энэ юм.

Клаудия анх 1992 оны Альбервилийн олимпд оролцож байжээ. Тэрбээр олимпын есөн медальтай бөгөөд тав нь алт юм. Тэрбээр Бээжингийн олимпын наадамд 3000 метрийн зайд тэшүүрээр уралдан, 20 дугаар байранд оржээ.

Торгер Нергард – 1974 оны 12-р сарын 12

Энэ удаагийн олимпын наадмын хамгийн ахмад эрэгтэй тамирчин нь 47 настай Норвегийн кёрлингчин Торгер Нергард болж байна. Тэрбээр 2002 оны Солт Лэйкийн өвлийн олимпын наадамд анх удаа оролцохдоо алтан медаль хүртэж байжээ.

Нергард Бээжин 2022 наадмыг өөрийнхөө сүүлчийн өвлийн олимп гэж үзэж байгаа аж. Тэрбээр “энэ миний оролцох сүүлийн олимп байж магадгүй, би мэдэхгүй. Ямар нэг зүйл хийхдээ 100% хийхийг хичээх хэрэгтэй л гэж би боддог” гэсэн байна.

Эх сурвалж: CNN

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд