No menu items!
HomeЭрүүл мэндБ.Болормаа: Ковидын үед өдөрт 4-6 удаа гүйлгэж байвал нэн түрүүнд эмчид ханд

Б.Болормаа: Ковидын үед өдөрт 4-6 удаа гүйлгэж байвал нэн түрүүнд эмчид ханд

-

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвартай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэж байгаа билээ. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн их эмч, Анагаах ухааны доктор Б.Болормаа “Ковид-19 ба хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг” сэдвийн хүрээнд зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр, “Коронавируст халдварын Дельта хувилбар хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эрхтнүүдийг түлхүү гэмтээж байна гэсэн мэдээлэл байдаг. Коронавирусийн халдварын үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны бие даасан эмгэг үүсгэх, халдварын эмийн эмчилгээний эмгэг, халдварын шалтгаант хоол боловсруулах эрхтэн тогтолцооны архаг эмгэг сэдрэх зэрэг гурван үндсэн бүлэг эмгэг тохиолдож байна.

Ковид-19-ийн үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зүгээс дараах шинж тэмдгүүд илэрч байна. Эдгээр шинж тэмдэг нь ковидын үндсэн шинж тэмдгээс өмнө эсвэл давхар илэрч болно. Үүнд:

-Хоолны дуршил буурах

-Хэвлийгээр өвдөх

-Гүйлгэх

-Дотор муухайрах, бөөлжих

Эдгээр шинж тэмдэг нь нийт халдварт өртсөн хүмүүсийн 16-48 хувьд илэрч байна.

Уг халдвар агаар дуслаар дамждаг тул амны хаалт зүүх ёстой гэдгийг хүн бүр ойлгосон. Түүнээс гадна хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмчийн хувьд хэлэхэд халдвар нь бохир гараар дамждаг шүү.

Халдвар тээгч нь ханиах, найтаах, ярих үед гадагшилсан биологийн шингэнд вирус агуулагдаж, хүнээс хүнд эсвэл эд зүйлсэд халддаг. Улмаар бохир гараар халдвар дамжих зам нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо гэмтэх нэг үндсэн шалтгаан болно.

Sars-Cov2 халдварын үед хоол боловсруулах замын салст бүрхүүлийн нэвчимхий чанар ихсэж, мэдрэл-шингэний зохицуулга алдагдсаны улмаас эрхтэн тогтолцооны үрэвсэл, бичил цус эргэлийн хямралд хүргэж байна.

Халдвар нь гэдэсний хэвийн бичил орчин өөрчлөгдөхөд хүргэж байна. Хүний гэдсэнд 1,5кг орчим бичил биетүүд байдаг гэж үздэг. Үүний зохистой харьцаа алдагдсаны улмаас системийн үрэвслийг гүнзгийрүүлдэг. Коронавируст халдвар бүртгэгдсэн цагаас л нойр булчирхай, элэг зэрэг хоол боловсруулах тогтолцооны цуллаг эрхтэнг гэмтээж байгаа мэдээлэл гарсан. Ковидын үеийн эмийн эмчилгээнд хэрэглэж байгаа эмийн бодисууд нь хоол боловсруулах эрхтнүүдийг гэмтээх нэг шалтгаан болно.

Ковид-19 халдварын үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зүгээс ямар нэгэн зовиур илэрвэл эмчид хандаарай. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо коронавирусийн үед гэмтсэнтэй холбоотой гарч ирэх хамгийн ноцтой зовиур бол гүйлгэлт суулгалт байдаг.

Хэрвээ та халдварын үед өдөрт 4-6 болон түүнээс олон удаа гүйлгэж байвал нэн түрүүнд эмчид хандах хэрэгтэй. Энэ үед авах хамгийн энгийн арга хэмжээ бол антибиотик хэрэглээгүй үедээ шингэнээ сайн нөхөх. Ургамлын цай, ногоон цай, хоросол, жимсний шүүс, эрдэсжүүлсэн ус зэргээс ууж, шингэнээ нөхөөрэй. Гүйлгэлтийн үе, ер нь ковидын үед цайр агуулсан хүнсний нэмэлтийг 14 ба түүнээс дээш хоногоор хэрэглэхийг зөвлөж байгаа. Харин дур мэдэн гүйлгэлт, суулгалтын эм хэрэглэхийг хориглоно.

Эрдэмтэн судлаачдын зөвлөж байгаагаар амьсгалын дасгал, хөнгөн хэлбэрийн дасгал хийх нь уг өвчнийг хөнгөн хэлбэрээр давах боломжийг олгоно.

Ковид-19 халдварын дараа урт хугацааны ковидын төрөл бүрийн зовиурууд илэрч байгаа. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зүгээс горойх хам шинж илэрч байна. Иймд энэ тохиолдолд мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй” гэлээ.

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд