No menu items!
HomeОнцлох үйл явдал"Нэг настай хүүхэд хуулийн этгээдтэй байна гэдэг бол цаана нь эрх бүхий...

“Нэг настай хүүхэд хуулийн этгээдтэй байна гэдэг бол цаана нь эрх бүхий этгээд байна гэж сэжиглэх үндэслэл”

-

Өчигдөр OCCRP (Organized Crime and Corruption Reporting Project) төслийн вэб сайтад дэлхийн томоохон оффшор бүсүүдийн нэг Люксембург улсад бүртгэлтэй компаниудын насанд хүрээгүй эзэмшигчдийн талаар танилцуулсан. Үүнд дурьдсанаар Монголын говьд үйл ажиллагаа явуулдаг томоохон нүүрс олборлогч компанийн эзэн нь нэг настай монгол хүүхэд байжээ.

АТГ-т энэ талаарх мэдээлэл байгаа эсэхэд тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Өчигдөр гарсан Люксембургтай холбоотой мэдээлэл мэдээж оффшор бүсэд хамаарна. Нэг настай хүүхэд хуулийн этгээдтэй байна гэдэг бол үүний цаана улс төрд нөлөө бүхий этгээд, албан тушаалтан байгаа гэж сэжиглэх нэг үндэслэл болно. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэдэг утгаар холбогдох хэлтэст нь материал шилжүүлдэг. Энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Энэ хэргийг нарийн шалгаж байгаа эсэхийг тодруулаад хариу мэдэгдье” гэлээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд