No menu items!
HomeНийгэмМ.Билэгтийн хоёр компани Хөгжлийн Банкнаас авсан 60 тэрбумын зээлээ төлөөгүй байна

М.Билэгтийн хоёр компани Хөгжлийн Банкнаас авсан 60 тэрбумын зээлээ төлөөгүй байна

-

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн эзэмшил бүхий хоёр компани 2014, 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авсан нь “Чанаргүй” болон шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээлийн жагсаалтад багтжээ.

Түүний 50 хувийг нь эзэмшдэг хэмээн 2015 оны ХОМ-тээ багтаасан Монлаа ХХК 2014 онд Хөгжлийн банкнаас 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Тус зээл Хөгжлийн банкны “Чанаргүй” ангилалд багтсан бөгөөд одоогийн үлдэгдэл нь 7.5 тэрбум байна. 

Монлаа ХХК тус зээлийг 2014 онд Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих зориулалтаар авсан ч зээлийн хугацаа хэтрэл 74 сар болсон тул Хөгжлийн банкнаас шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна. Одоогоор шүүх дээрх хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны хүрээнд дуудлага худалдаа зохион байгуулагдаж байгаа аж.

Гишүүн асны 100 хувийн эзэмшил бүхий Ачлалтрейд ХХК 2017 онд Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл авчээ. Тус зээлийг газар дээрх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх жагсаалтад оруулаад байгааг Хөгжлийн банкнаас мэдээлсэн бөгөөд зээлийн үлдэгдэл одоогийн байдлаар 18.4 сая ам.доллар буюу 52.5 тэрбум төгрөг байна. 

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд