No menu items!
HomeДэлхийБээжинд ирсэн Олимпын оролцогчдоос 78 халдварын тохиолдол илэрлээ

Бээжинд ирсэн Олимпын оролцогчдоос 78 халдварын тохиолдол илэрлээ

-

Бээжин-2022 өвлийн олимп ирэх хоёрдугаар сарын 4-ний өдөр нээлтээ хийх гэж буй бөгөөд оролцогчдоо хүлээн авч эхлээд байна.

Коронавирусийн цар тахлын нөхцөлд зохион байгуулагдаж байгаа тул БНХАУ-ын эрх баригчид халдвар хамгааллын дэглэмийг нарийвчлан баримталж, ирж буй бүх хүнээс коронавирусийн шинжилгээ авч байгаа юм. Эхний ээлжинд ирсэн оролцогчдоос коронавирусийн шинжилгээ авахад 72 тохиолдол илэрсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Энэ тоо дахин нэмэгджээ. 

Хятадын эрх баригчдын мэдэгдсэнээр, Бээжингийн олимпод ирсэн хүмүүсийн дундаас зургаан хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 23-ны өдөр Хятадад гадаад орнуудаас 529 хүн ирсэнээс 153 нь тамирчин болон албаны этгээдүүд, 376 нь “бусад сонирхогч талуудын төлөөлөгчид” байсан гэж Олимп зохион байгуулах хороо мэдээлжээ. 

Тэднээс PCR шинжилгээ авахад халдварын дөрвөн тохиолдол илэрсэн байна. Нэг тохиолдол нь тамирчид, албаны этгээдүүдийн дундаас илэрсэн бол гурав нь сонирхогч талуудын төлөөлөгчид дундаас илэрсэн аж.

Харин өөр хоёр тохиолдол нь өмнө нь ирээд шинжилгээ өгсөн хүмүүсийн дундаас батлагджээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд