No menu items!
HomeХэн юу хэлэвГ.Майцэцэг: Миний бие ЖДҮ-ийн зээл авч байгаагүй

Г.Майцэцэг: Миний бие ЖДҮ-ийн зээл авч байгаагүй

-

“Эксклюзив” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг Итали улсад бизнес уулзалт хийхээр явах гэж байхад ШШГЕГ-аас өөрт нь ч мэдэгдэлгүй хилээр гарах хориг тавьсан талаар мэдээллэж байсан билээ.

Уг үйл явдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “Усанд унасан хүн

Борооноос айхгүй… гэдэг надад ичээд, нуугаад байх зүйл алга…ШШГЕГ-н 2021.03 сарын шийдвэрээр хилээр гарах эрхэнд минь ХОРИГ тавьсан юм байна. Үүнийгээ бичгээр надад мэдэгдэх ёстой байсан ч мэдэгдээгүй нь ХУУЛЬ БУС үйлдэл юм.

Зарим нэг хүмүүс ЖДҮ-гээс зээл аваад төлөөгүй, төлөхөөс зайлсхийсэн гэж бичиж байна. Миний бие ЖДҮ-гээс зээл авч байгаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. ЧИНГИС БОНДоос зээл аваад төлөөгүй гэж байна, бас л буруу мэдээлэл. Манай компани ГОЛОМТ БАНКнаас барьцаа_хөрөнгөндөө тааруулж зээл авсан байдаг юм шүү.

Дашрамд нь ГОЛОМТ БАНК-нд талархаж явдагаа хэлмээр санагдчихлаа, тэдний УЯН ХАТАН бодлого нь өнөөдрийг хүртэл exclusive брэнд оршин байж, үйлдвэрлэл зогсоогүй нь Голомтын дэмжлэг, бодлого байсан. Бизнес хийж байгаа хүмүүс эрсдлээ өөрсдөө үүрч явдаг. Бизнест аль алдаж онож, унаж босохыг тэр гэхэв.

Гэхдээ манай компанийн хувьд #АВИЛГАЛ гэдэг зүйлийг ЭРСДЭЛД тооцоогүй нь ТОМ АЛДАА болсон. 2013 онд АВИЛГАЛ өгөөд асуудлыг зохицуулах, АВИЛГАЛ ӨГӨХГҮЙ асуудалд орох 2 #СОНГОЛТ надад тулгарсан, бид ЗӨВ гэж бодсоноо сонгосноор АМАРГҮЙ даваанууд эхэлсэн. СОНГОЛТОНДОО одоо ч харамсахгүй, цаг хугацааг ухраасан ч энэ л сонголтыг хийнэ.2014.3 сард ДАНСыг хааснаар АСУУДЛУУД эхэлсэн. ЗЭЭЛийн төлөлтүүдэд асуудал үүсч, хугацаа хэтэрсэн гэж ШҮҮХЭЭР орж ШШГЕГ-луу 2016 оноос шилжсэн байдаг юм. Бид ӨР ЗЭЭЛийн асуудал дээр хэзээ ч маргаан үүсгэж байгаагүй, ТӨЛНӨ заавал ТӨЛӨХ болно гэж хэлж байсан. Тэр АМАНДаа хүрэхийн төлөө мэрийж ажилсаар нийт 2 тэрбум гаран төгрөгний өрнөөс төлсөөр өнөөдөр 1 тэрбум гаран төгрөг болсон.Би ӨРтэй гэдэгтээ гутарч шантарч байгаагүй учир нь БИЗНЕСт энэ битгий хэл зүйл тохиолддог. Босоод ирнэ, даваад гарна би чадна гэдэгтээ итгэдэг.

Гагцхүү ТӨРийн буруу БОДЛОГО намайг яахаас ч буцахгүй ҮЙЛДЭЛ хийлгүүлэх гэж ТУРХИРдаг. Буруу бодлогын үр дүнд олон ААН, хувь хүмүүс ӨРөнд орж дампуурж үгүй болдог. Бид ЭДИЙН ЗАСАГт хохирол учруулдаг харгис бодлогуудад ӨӨРЧЛӨЛТ хийлгэхийн тулд ДУУГАРЧ  ШҮҮМЖИЛЭХ ёстой бас эрхтэй гэж боддог…ШШГЕГ-н хамт олон жилийн өмнө төлөгдөж барагдуулсан хавтаст хэргийг өнөөдөр ч хаагаагүй нь ГАШУУН ҮНЭН…ШШГЕГ-н хамт олон, авлагатай компани гомдол гаргаагүй байхад ХИЛИЙН ХОРИГ тавьсан нь ГАШУУН ҮНЭН…

ШШГЕГ-н хамт олон БҮХ ӨГЛӨГөө төлж байж ХИЛИЙН ХОРИГ чинь цуцлагдах болно гэж бүтэшгүй, боломжгүй зүйл ярьж шаардаж байгаа нь ГАШУУН ҮНЭН…ӨРтэй байх нь ГЭМТ ХЭРЭГ бишӨРөө төлөхөөс ЗУГАТАХ нь гэмт үйлдэл… Би ГЭМТ ХЭРЭГТЭН биш…ҮЙЛДВЭРЛЭЛ хөгжиж УЛС ОРОН хөгжинө, хүн болж төрснийх ЭХ ОРНыхоо төлөө чадах зүйлээрээ хувь нэмэр оруулах нь ИРГЭНий ҮҮРЭГ гэж боддог учраас ЖДҮ эрхэлдэг юм… 

Дахин хэлье ШШГЕГ-н дарга нарт,  БИ ГЭМТ ХЭРЭГТЭН биш, надад МОНГОЛоос зугтах ШАЛТГААН байхгүй…Ингээд миний бие МОНГОЛ даяар хэдэн төгрөгний ӨРТЭЙ гэдгээ өөрийн биеэр зарлах шив, бас л тэнэг ЗОРИГ шүү. Угаасаа миний энэ тэнэг зориг ХАНЬ-д маань хамгийн их ТААЛАГДАЖ татагдсан байдаг юм. Түүнийхээ зорьсон, босгосон, тэмүүлсэн, төлөвлөж байсан бүхнийг гүйцээхийн төлөө энэ амьдралыг зориулах болно. Бууж өгч ШАНТАРНА гэж байхгүй… Дээрэлхэх тусам чинь зэвүү хүрэх юм…” гэжээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд