No menu items!
HomeДэлхийН.Назарбаевын хоёр хүргэнийг захирлын албан тушаалаас нь чөлөөллөө

Н.Назарбаевын хоёр хүргэнийг захирлын албан тушаалаас нь чөлөөллөө

-

Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын хоёр хүргэнийг төрийн өмчит томоохон компаниудын захирлын суудлаас огцруулсан тухай тус улсын албаны эх сурвалж мэдээлжээ.

Бямба гарагт Казахстаны үндэсний баялгийн сан Самрук-Казынагаас гаргасан мэдэгдэлд Кайрат Шарипбаевыг тус улсын байгалийн хий дамжуулагч QazaqGaz компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас, Димаш Досановыг газрын тос дамжуулагч KazTransOil компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас тус тус огцруулсан тухай дурдсан байна.

Тэднийг ямар шалтгаанаар огцруулснаа Самрук-Казына тайлбарлаагүй байна.

Дээрх хоёр компани нь Казахстаны эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон байгууллагууд юм.

Шарипбаев нь Назарбаевын том охин Даригатай гэрлэсэн гэгддэг. Досанов экс ерөнхийлөгчийн бага охин Алиягийн нөхөр юм байна.

Хэдхэн өдрийн өмнө Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын автомашины хаягдлыг дахин боловсруулах чиглэлд ажилладаг томоохон компанийн удирдлагыг засгийн газрын мэдэлд шилжүүлж авах шийдвэр гаргаж байв. Уг компанийг Алия Назарбаева эзэмшдэг байжээ.

Токаев өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үймээний дараа Назарбаевыг тойрон хүрээлэгчдийн хуримтлуулсан баялгийг ард түмний сайн сайхны төлөө зарцуулахаа амлаж байсан юм.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Назарбаевыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний суудлаас огцруулж, бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байлаа.

1991 оноос хойш тасралтгүй Казахстаны ерөнхийлөгчөөр ажилласан Назарбаев 2019 онд уг албан тушаалд шилжиж, залгамжлагчаараа Токаевыг сонгож байжээ.

Нурсултан Назарбаев өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш олны нүдэнд ил гараагүй байгаа. 81 настай түүнийг эх орноосоо дүрвэсэн, өвдсөн зэрэг цуурхал яригдаж байгаа.

Хэвлэлийн төлөөлөгч нь саяхан Назарбаевыг нийслэл Нурсултан хотод эсэн мэнд байгааг мэдээлсэн юм.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд