No menu items!
HomeНийгэмҮнэт цаас өв залгамжлан эзэмших эрхтэй иргэдийн бүрдүүлэх баримт бичиг

Үнэт цаас өв залгамжлан эзэмших эрхтэй иргэдийн бүрдүүлэх баримт бичиг

-

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үнэт цаас эзэмших эрхтэй нас барсан иргэдийн ар гэр /гэр бүлийн гишүүн/-т өвлүүлэх үнэт цаасыг мөнгөжүүлэхтэй холбогдох баримт бичгийг Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймаг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүлээн авч нэгтгэн, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөр дамжуулан өв хүлээн авагчид олгох ажил явагдаж байна.

Иймд өв хүлээн авах эрхтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж Нийгмийн даатгалын байгууллагад хандана уу. 

Үүнд:

  • Өвлөх эрхийн гэрчилгээ (эх хувь)
  • Өв хүлээн авагчийн иргэний үнэмлэхийн хуулбар (эсвэл лавлагаа)
  • Нас барсны гэрчилгээ (эсвэл лавлагаа)
  • Мөнгө хүссэн өргөдөл

Өв хүлээн авагч нь үнэт цаасны хувьцааны данс нээлгэсэн байх ба хувьцааны данс нээлгэсэн эсэх мэдээллийг 1072.ett.mn цахим хаягаар шалгах боломжтой гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Үнэт цаас эзэмших эрхтэй тэтгэвэр авагчдаас 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш нас барж, үнэт цаасыг ар гэрт нь өвлүүлэх 8537 иргэн байгаа бөгөөд үүнээс 2020 оны нэгдүгээр сарын 5-ний өдрийн байдлаар нас барсан 5287 иргэний ар гэрт таван тэрбум төгрөгийг олгосон байна. Одоо 3250 иргэний ар гэрт 2,8 тэрбум төгрөг олгогдоогүй байгаа аж.

шинэ мэдээ

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

трэнд