No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Лхагвасүрэн: Зээлийн дундаж хүү буурсан

Б.Лхагвасүрэн: Зээлийн дундаж хүү буурсан

-

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” тогтоолын хэрэгжилтийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

Тэрбээр, “Зээлийн дундаж хүү 14,5 хувь байна. Хөтөлбөрийн зээл буюу ипотекийн зээл зэргийг оруулах юм бол 13,8 байна. 2020 оны наймдугаар сард стратеги баталж байхад цалин барьцаалсан зээлийн дундаж хүү 17,65 байсан бол өнөөдрийн байдлаар 14,53 байна. Бараг 3 нэгжээр буурсан байна. Автомашины лизингийн зээл 19,45 байсан бол 16,50 болсон. Зээлийн дундаж хүү ерөнхийдөө буураад явж байна. Стратеги хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу 2023 оны эцэст сарын 1 хувь буюу жилийн 12 хувьд хүрэх зорилт бий. Энэ бол дундаж хүү. Хэрвээ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бусад хөтөлбөрийн зээлийн хүүг үүнд оруулж тооцвол дундаж хүү 13.8 хувь буюу сарын 1.15 хувьд хүрч буурсан” гэв.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд