No menu items!
HomeНийгэмЗамын-Үүд боомтод онц дэглэм тогтоохоор болжээ

Замын-Үүд боомтод онц дэглэм тогтоохоор болжээ

-

Замын-Үүд боомтод энэ сарын 10-аас онц дэглэм тогтоохоор болжээ. Тодруулбал, гурван сарын хугацаанд ЦЕГ-ын 805 цэргийн ангиас дотоодын цэргүүдийг дайчилж Замын-Үүд боомтод ажиллуулах аж.

Цэргүүд хилийн “0” бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл тээвэр хийнэ. Тээврийн процесст жолооч нарыг оролцуулахгүйгээр үнийг тогтвортой байлгах, мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах гэсэн хоёр гол үндэслэлээр ийм шийдвэрт хүрсэн байна.

Харин Замын-Үүдэд тээвэр хийдэг 7000 жолооч тээврийн үйл ажиллагаанд төр оролцож байна хэмээн уг шийдвэрийг эсэргүүцээд байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “…Хятадын тал аргаа бараад өөрсдийнхөө зардлаар дундын бүсэд чингэлэг ачиж буулгах талбай байгуулж өглөө. Хятадын талаас үдээс өмнө орж ирж ачаагаа буулгачхаад гараад явчихна. Үдийн хойно манай талаас калмартайгаа орж ачиж аваад гарна. Энэ бол яаж хүн хоорондын харьцаа үүсгэхгүй байх вэ, яаж халдвараас сэргийлэх вэ гэсэн ганц арга зам.

Өнөөх л Монголын жолооч нартаа “За та нар машинаасаа бууж болохгүй, хогоо цонхоор хаяж болохгүй, бие засч болохгүй” гэж цэцэрлэгийн хүүхдэд хэлж байгаа юм шиг сургаж байна. Айлын талаас тавьж байгаа шаардлагыг ягштал биелүүлэх. Нөгөө л сахилга хариуцлагын асуудал. Монгол жолооч нараас шалтгаална. Бид сахилга баттай байгаад, шуурхай татан авалтаа дүрэм журмын хүрээнд хийгээд байвал Хятадын тал нэмэгдүүлэх нь нээлттэй байгаа” хэмээн мэдээлж байлаа.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд