No menu items!
HomeДэлхийГХЯ: Казахстанд амьдардаг Монгол иргэдэд хохирол учирсан тохиолдол гараагүй

ГХЯ: Казахстанд амьдардаг Монгол иргэдэд хохирол учирсан тохиолдол гараагүй

-

Казахстан Улсын Засгийн газар 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шингэрүүлсэн хийн үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал Мангистау мужийн Жанаозен болон Актау хотуудад энэ сарын 2-ны өдөр гарч, Алматы, Нур-Султан зэрэг хотуудад тэлсэн.

Хийн түлшний үнэ 60-120 тенге (393-аас 786 төгрөг) болж нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал хяналтаас гарч, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болж хувирсны улмаас тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 14 хоногийн Онц байдал зарлаж, Казахстаны дотоодын цэрэг олон нийтийн газруудад хяналт тогтоогоод байгаа юм.

Алматы, Нурсултан хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөг хязгаарлах, иргэний үнэмлэхийг баталгаажуулах, биечлэн шалгах, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах, хувь хүн, хуулийн этгээдээс зэвсэг, сум, хорт бодисыг түр хураан авах, зэвсэг, сум, хорт бодис, цэргийн болон сургалтын техник, тэсэрч дэлбэрэх бодис, цацраг идэвхт бодисыг түр хураах зэрэг арга хэмжээг авч буй.

Ерөнхийлөгч К.Токаев ард түмэндээ хандаж “Төрийн тэргүүний хувьд, мөн өнөөдрөөс Аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд ард иргэдийн энх амгалан, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө бүхий л арга хэмжээг авна” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Токаев нөхцөл байдалтай холбогдуулан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас (ХАБГБ) тусламж хүссэн талаар мэдээлэл гарсан. Улмаар Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын (ХАБГБ) орнуудын Хамтын аюулгүй байдлын зөвлөл Казахстаны нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад энхийг сахиулах хүчин илгээхээр шийдвэрлэсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа юм.

 Тус улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсаас Бүгд найрамдах Казаxстан улсад суугаа Элчин сайдын яамнаас иргэдийг олон нийтийг хамарсан аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байх, өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөсөн.

Гадаад харилцааны яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар манай улсын нийт 4,028 иргэн Казахстанд ажиллаж, амьдарч байна. Үүнээс 1,383 хүн хууль ёсны дагуу, 1,600 хүн хууль бусаар оршин сууж байгаа бөгөөд нийт 1,045 оюутан сурч байна. Түүнчлэн давхар иргэншилтэй байж болзошгүй 500 гаруй хүн байгаа аж.

Бүгд Найрамдах Казахстан Улсад үүсээд буй нийгмийн эмх замбараагүй байдлын улмаас тус улсад байгаа монгол иргэдийн эрүүл мэнд, бие махбодид хохирол учирсан тохиолдол одоогоор гараагүй, Консулын газрын шуурхай утсанд холбогдсон тохиолдол одоогоор байхгүй байна.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой яаралтай туслалцаа, зөвлөгөө авах бол Нур Султан дахь ЭСЯ-ны +77172266773,+77055840628, +77051395535 болон Консулын газрын 83042222 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой юм.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд