No menu items!
HomeХэн юу хэлэвС.Амарсайхан: М.Оюунчимэг гишүүн ээ, өөрт тань доромжлуулах гэж УИХ-ын гишүүд энд суугаагүй...

С.Амарсайхан: М.Оюунчимэг гишүүн ээ, өөрт тань доромжлуулах гэж УИХ-ын гишүүд энд суугаагүй шүү

-

УИХ Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах эсэхийг хэлэлцээд дэмжсэн. Энэ үеэр М.Оюунчимэг, С.Амарсайхан нар маргалджээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Цар тахлын хууль нэрийдлээр төрийн байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахгүй байна. Үүнээс болж ажил цалгардаж, иргэдийг бухимдуулж байна. Дунд шатанд буюу яам, тамгын газар, дүүрэг 30-40 хувьтай ажиллаж байгаа нь иргэдийн маш их бухимдуулж байгаа. Үүнийг яаж өөрчлөх вэ С.Амарсайхан дарга аа” гэв.

Үүний хариуд Шадар сайд С.Амарсайхан “Шат шатанд уялдаа холбоо муутай, хариуцлагагүй зүйл байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ цар тахлын оргил үед төрийн байгууллага бүү хэл хувийн хэвшлийнхэн ч 50 хувиар ажиллаж байсан. М.Оюунчимэг гишүүн ээ, аливаа асуудал судалгаа, ул суурьтай ярих хэрэгтэй шүү. Цар тахлын үед өөртөө оноо авах гэж буруу мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж болохгүй. Хүн доромжилдгоо боль. Өөрт тань доромжлуулах гэж УИХ-ын гишүүд энд суугаагүй шүү. Ёс зүйн хорооны гишүүн гэж өөрийгөө дөвийлгөөд байдаг. Өөрөө ёс суртахуун, хэм хэмжээтэй байна шүү. Энд жүжиглээд байх хэрэггүй” гэв.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд