No menu items!
HomeХэн юу хэлэвН.Алтанхуяг: Бид 70 дахь тунгийн тухай яриад сууж мэдэхээр байна

Н.Алтанхуяг: Бид 70 дахь тунгийн тухай яриад сууж мэдэхээр байна

-

Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар “Омикрон” хувилбарын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Та нар өмнөх ковидын үед хүмүүсийн зүрхийг нь үхүүлсээр байгаад дууссан даа. Дөрөвдүгээр тунгийн асуудал яригдаад байна. Бүүстэр тун хийлгэхэд эсрэг бие хэр хугацаанд хадгалагдаж байгаа вэ. Хэрвээ судалгаа байхгүй, энэ эсрэг биет нь богино хугацаанд алга болоод байгаа бол бид 70 дахь тунгийн тухай яриад сууж мэдэхээр байна. Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглохоо болимоор байна.

Эрдэмтийн зөвлөл хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Бүүстер тун гэх ойлголт байхгүй, гурав дахь тун л байхгүй юу.”

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Ард иргэддээ халдвар хамгааллын дэглэмийг барьж, шаардлага хангасан амны хаалтаа тогтмол зөвлөхийг анхааруулж байна. Мөн бүүстэр тундаа идэвхтэй хамрагдахыг анхааруулж байна. Учир нь бүүстэр тун хийж эхлэхээс өмнө судалгааны ажлууд хийсэн. Дотоодод хийсэн судалгааны үр дүнд бүүстэр тунг хийж эхэлсэн. Судалгаагаар бүүстэр тун хийснээс хоёр сарын дараа эсрэг биет огцом буурч байгаа. Харин гуравдугаар тунг хийлгэхээр дахин сэргээж байна. Тодруулбал, дархлалын эсийг сайтар сэргээж байна. Тиймээс цаашдаа вакцинжуулалтын ажлыг идэвхтэй хийнэ” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд