No menu items!
HomeУлс төр"Иргэд дордохын долоон жилээр тэтгэврээ тогтоолгоод бүтэлгүйтээд байна"

“Иргэд дордохын долоон жилээр тэтгэврээ тогтоолгоод бүтэлгүйтээд байна”

-

Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.

Тэрбээр “Миний бие тэтгэврийг долоон жилээр биш таван жилийн дунджаар тогтоох, мөн 2018 оноос хойш долоон жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөж тооцох тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Нэлээд тэмцэж байж арваннэгдүгээр сард хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулсан. Харамсалтай нь Нийгмийн бодлогын байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцээгүй. НББХ-н дарга энэ хуулийг түүхий хууль гээд байгаа. Тийм биш. Түүхий болчихсон юм байхгүй. 30-40 жил татвараа шударгаар төлсөн иргэд тэтгэврээ таван жилийн дунджаар тооцуулж авдаг болох л тухай хуулийн төсөл юм.

МАН дандаа таван жилээр ажлаа төлөвлөдөг нам. Гэтэл ард түмэндээ тэтгэвэр олгох болохоор долоон жил болгочихлоо. Иргэд дордохын долоон жилээр тэтгэврээ тогтоолгоод эхлэхээр анхнаасаа бүтэлгүйтээд байна. Тиймээс энэ хуулийг яаралтай хэлэлцэх шаардлага байна. Бараа бүтээгдэхүүний үнэ 2018 оноос хойш 52 хувиар өсчихлөө. Барааны үнэ цалин орлого багатай, тэтгэврийн насныханд хамгийн хүндээр тусдаг. Цалин өндөртэй улсад 1200 төгрөгийн талх 1500 болох нь тийм ч асуудал биш. Энэ тооцоололд түүхий гээд байх юм байргүй.

Тэтгэврийг таван жилийн дунджаар тооцдог болсноор 140 мянга орчим иргэн сар бүр дунджаар 120 мянган төгрөг нэмж авахаар болж байгаа. Үүнд жилд 140 мянган иргэдэд 16 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэ бол Богд Зонхова бурхан барих төсвийн тал нь шүү дээ. Ийм хэмжээний төсвөөр 140 мянган хүний асуудлыг шийдэх боломж байна.

Энэ асуудлыг залуу гишүүд маань дэмжээсэй гэж хүсэж байна. Та нар ч гэсэн настай болно, ахмадуудынхаа замаар явна шүү.  Тиймээс энэ хуулийг арванхоёрдугаар сард хэлэлцэх асуудлыг жагсаалтад нэмж оруулж өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна. 120 мянган төгрөг л нэмж очих юм. Ахмадууддаа цайны сүү ахиухан өгчихөөд аятай, тухтай амьдруулахад энэ хууль чиглэгдэж байгаа юм. Тиймээс 12-р сарын хэлэлцэх асуудалд үүнийг оруулж өгөхийг Их хурлын удирдлагаас хүсч байна. Энэ асуудал дээр санаачлагатай ажиллаач ээ” гэв.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд