No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар

76: УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 1975 онд Дархан хотод төржээ. Монгол Улсын төр, захиргааны дээд байгууллагуудад 20 гаруй жил ажилласан тэрбээр 33 настайдаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь цагтаа хамгийн залуу гишүүнээр нэрлэгдэж байв.

Зургийг Ж.Сүхбаатар гишүүний фейсбүүк хуудсаас авав

Тэрбээр оюутан байхдаа буюу 1998 онд МАН-ын гишүүнээр элсэж  байжээ. 1997 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд 1997-1999 оны парламентын гишүүн С.Төмөр агсны туслахаар ажлын гараагаа эхлүүлж, 1997-2005 он “Улаанбаатар Эрдэм” Хууль зүйн сургуульд багш, Тэнхимийн орлогч эрхлэгчээр ажиллаж байв.

1999 оноос хойш УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд Хуулийн бодлогын зөвлөх, СЕХ-ны орооны гишүүн, Нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга зэрэг албаыг хашиж байлаа.

2008 онд Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдож, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон даргаар ажиллаж байв. 2012 оны УИХ-д дахин Дархан-Уул аймагт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм. 2012 оны сонгуулийн дараа АНУ-ыг зорьж, хэсэгтээ тэнд амьдарсан юм.

2015 онд МАН-аас гарч МАХН-д элсэж, намын батлахаа сэргээж байв. Түүний энэ үйлдлийн талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал амласан, бас МАН-аас нэр дэвших тойроггүй болоод МАХН-ыг сонголоо гэх яриа гарч байв. Үүний хариуд тэрбээр, “тодорхой дэмжигчид, улс төрийн хүч нөлөө надад байлгүй яахав. Тойрог төдий зүйл хөөцөлдөж явна гэж байхгүй. Тэгээд ч УИХ-ын гишүүн болох гэж үхэн хатан зүтгээд байх зүйл алга. Энгийнээр бодоход бие дааж нэр дэвшээд УИХ-ын гишүүн ч болж болно” хэмээжээ.

2010 оноос УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга, МАН-ын Нарийн бичгийн дарга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх зэрэг алба хашиж байгаад өнгөрөгч онд дахин УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Энд тэрбээр өөрийн орлого 31,3 сая, гэр бүлийн орлого 48 сая гэж мэдүүлжээ. Ж.Сүхбаатар гишүүн амины орон сууцгүй бөгөөд 790 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц, авто зогсоолтой. Мөн 120 саяын үнэтэйMercedes Benz автомашин унадаг, 20 сая төгрөгийн газар эзэмшдэг, 70 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ. Гадаад дансгүй бөгөөд дотоодын хадгаламжиндаа 64,5 сая төгрөгтэй бөгөөд 405 сая төгрөгийн авлагатай. Тэрбээр ямар нэгэн компанид хувьцаа эзэмшдэггүй аж. Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж харах боломжтой.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА

Өвчин,шаналал дунд найр наадам хийнэ гэдэг үнэхээр оновчгүй шийдэл!

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байхад Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хойшлуулахгүйгээр цахимаар тэмдэглэнэ гэдгийг албаныхан мэдээлж, цахимаар ч гэсэн баяр тэмдэглэх нь хэр зохистой вэ, адилхан мөнгө зарцуулна, бэлтгэл ажилд хүмүүс бөөгнөрнө гэх шүүмжлэл гарсан. Энэ талаар тэрбээр, “Үндэсний их баяр наадмаа тогтсон хугацаанд нь үзэгчгүй тэмдэглэх шийдвэр Засгийн газраас гарч!

Цахим наадамд бусадтайгаа адил манай гэр бүл “цахимаар оролцоно”.  Харамсалтай нь, өнгөрсөн жилийн цахим гэх наадмаас харахад наадсан сайхан дурсамж үлддэггүй юм билээ…

Миний хувьд нөхцөл байдлаа харж байгаад 8 дугаар сард өвчин зовлон багассан үед хийе гэсэн. Хүлээн авсангүй. Үндэсний хэмжээнд цар тахал эрчимтэй дэлгэрсэн үед, өвчин шаналал дунд найр наадам хийнэ гэдэг үнэхээр оновчгүй шийдэл!” хэмээн шүүмжилсэн юм.

“Витамин, эмний үнэ хэд дахин өслөө. Арбидол гэх эм 6000 байсан бол 30000 гарчихлаа”

Ковид-19 халдварын үед хэрэглэх вирусын эсрэг эмийн үнэ хэд дахин нэмэгдэж, хяналт шалгалт хийж бишгүй л ажил болсон. Тэгвэл энэ талаар чуулганы индэр дээрээс Ж.Сүхбаатар гишүүн “Өнөөдөр маш олон иргэн коронавирусийн халдвар авч, эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ өвдөөд байж байна. 119 руу, эмнэлэг рүү, шуурхай штаб руу залгаад утсаа авахгүй, холбогдохгүй, хариу өгөхгүй, эсвэл эргэж холбогдоно оо гээд таг алга болсон гомдол мэдээлэл иргэдээс маш их ирж байна. Бид энэ дээр онцгой анхаарч ажилламаар байна. Төр иргэн хоёрын холбоо тасраад эхэллээ.

Нөхцөл байдал хэцүү байгаа, ойлгож байна.Одоо бол иргэд яаж витамин, эм болж авах уу л гэж бодож байна. Өнөөдөр витамин, эмний үнэ хэд дахин өссөн байна. Арбидол гэх эм 6000 байсан бол өнөөдөр 30000 гарчихлаа. Энэ асуудалд, өнөөгийн бодит нөхцөл байдлын талаар яагаад ЭМ-ийн сайд ярихгүй байна вэ. Эмнэлгийн ачаалал таазандаа тулчихлаа, одоо болохоо байсан шүү, эмчилж байгаа 5000 гаруй хүнээс 20 хувь нь маш хүнд, 80 хувь нь гайгүй байна. Цаашдаа эмнэлгийн орны зохион байгуулалтаа хэрхэн хийж, шинээр хэдэн мянгөн ор дэлгэх үү зэрэг асуудал бүр дээр тодорхой хариу өгөх хэрэгтэй. Энэ бол иргэн бүхийн эрхтэй холбоотой асуудал. Өнөөдрийн мөчид энэ хамгийн чухал. Одоо найр наадам яах вэ. Болгоё гэвэл болгож болно. Өнөөдөр 2000 гараад явж байгаа цаашдаа 3000 руу орвол яах вэ. Хэрвээ 3000 руу орвол ирэх хоёр долоо хоногт халдварын тоо 50-60 мянгаар нэмэгдэх нь байна шүү дээ” хэмээжээ.

“Одоогийн Ерөнхий сайд үе үеийн Ерөнхий сайд нараас илүү эрх мэдэлжсэн”

Энэ оны УИХ-ын ээлжит намрын чуулганы хуралдааны үеэр тэрбээр, “Сүүлийн 10 жилийн хугацаанд миний сэтгэл зүрхэнд явж ирсэн зүйл бол Монгол улсын гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэх, Ерөнхий сайдыг хүчтэй болгох бодлого байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэхийн хүрээнд их хичээж ажилласан. Одоогийн Ерөнхий сайд бол үе үеийн бүх Ерөнхий сайдаас илүү эрх мэдэлжсэн. Энэ эрх мэдлээ эдлэх эсэх нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас хамаарах нь. Урд үеийн өмнөх Ерөнхий сайдууд ийм хэмжээний эрх мэдэл эдэлж байгаагүй” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар гишүүдийн тоог 108 болговол эрх мэдэл буурна гэж үздэг

Тэрбээр, “Парламентын гишүүдийн тоог 99, 108  болговол одоогийн нэг гишүүний эдэлж байгаа эрх, ямба гуравны нэгээр буурна гэсэн үг. Тооны олон гэж асуудлыг харах гэхээсээ илүүтэй нөгөө талаас нь харах хэрэгтэй. Манайхан идэж уух хүний тоо нэмэгдэх нь гэж ярьж байна. Гэтэл үгүй юм. Энгийнээр тайлбарлавал парламентын гишүүний тоо нэмэгдэх нь гишүүд үгсэн хуйвалдаж шийдвэр гаргах, асуудлыг амархан өөрчлөх боломж нь тэр хэрээр буурна. Гишүүдийн тоог 108 болгохгүй байлаа гэхэд тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх  шаардлага зүй ёсоор байна” гэжээ.

Замын торгуулийнхаа 50 хувийг төлсөн тохиолдолд үлдсэн хувьд нь өршөөл үзүүлэх саналыг дэвшүүлжээ

Тэрбээр чуулганы хуралдаанаар”Замын торгуулийнхаа 50 хувий тодорхой хугацаанд төлсөн тохиолдолд үлдсэн хувьд нь өршөөл үзүүлэх хэрэгтэй” гэдэг саналаа уламжилсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8.3-т, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дахь хэсэгт тусгагдсанаар биелэлээ олжээ.

УИХ-д Авлигын эсрэг бүлэг байгуулагдав

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн С.Булгантуяа, Т.Доржханд, Ц.Мөнхцэцэг, Б.Энбаяр нар хамтран УИХ дахь Авлигын эсрэг бүлгийг байгуулжээ. Тэд Авлигач албан тушаалтнуудыг илрүүлэх зорилготой юм.

шинэ мэдээ

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

трэнд