No menu items!
HomeОнцлох"Вирусын халдвар биед маш их хор ялгарууж, цус өтгөрүүлж байна"

“Вирусын халдвар биед маш их хор ялгарууж, цус өтгөрүүлж байна”

-

Уламжлалт анагаах ухаан ба Ковид-19 халдварын талаар УАУТХ эмнэлгийн Их эмч Б.Жаргалсайхан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Ковид-19-ийг Уламжлалт анагаах ухаанд халуун хижиг өвчний ангилалд багтаан авч үздэг. Хэвтэн эмчлүүлж буй иргэдэд хоолойн талхан эм, дархлаа дэмжих тангууд, цус цэвэрлэх тан, элэг хамгаалах болон шинж тэмдгийн тан, талх, үрлэн эм зэрэг уламжлалт анагаах ухааны эмийн эмчилгээг хийж байна. Ковид 19 халдвар авсан хүмүүст нойргүйдэх, зүрх дэлсэх, ханиалгах зэрэг шинжүүд ээлжлэн илэрч байгаа бөгөөд удаан хугацаанд арилахгүй байх тохиолдлууд их байна. Уламжлалт анагаах ухааны үүднээс зүрх дэлсэх үед “сорогзонноров”, “задь-5”, ханиалгах үед “жуган-25”, “лоцодгүнсэл”, нойргүйдэх үед “Лүн агар-8” зэргийг эмийн эмчилгээнд хавсран хэрэглэж байна.

Уламжлалт анагаах ухаанд тан эм гэж бий.  Ковидын эсрэг нийтээрээ түлхүү хэрэглэж буй Норов-7, Мана-4 тангуудыг буцалгаж, идээшүүлж хэрэглэнэ. 7-10 минут буцалгахад хэрэгтэй бодисууд тунаж үлдэнэ.

Талхан хэлбэрийн эм гэж бий. Энэ нь нарийн нунтаг учир буцалгах шаардлагагүй, уух шингэндээ найруулж ууж болно. Хуурайгаар ам руу хийгээд араас нь усаар даруулж ууж болохгүй.

Үрлэн тан эмийг залгиж уух ба тодорхой хугацааны дараа задарч биед үйлчилгээгээ үзүүлж эхэлдэг.

Урт хугацааны ковидын үед уламжлалт анагаах ухааны эмчилгээ тохиромжтой. Халдварын дараах өвчний хор, эмийн хор, зовуурийг арилгахад анагаахын нэршлээр “Сүүлийг таслах” эмчилгээг хийдэг ба энэ нь тамирдсан биеийг чийрэгжүүлж, сэргээх үед ашигладаг уламжлалт эмчилгээ юм. Халдвар авсны дараа 10 хоног өнгөрсний дараа 7 хоног цус ялгах танг уулгаж байгаад 15, 16 дахь хоногоос хануур эмчилгээг хийж байна. Вирусын халдвар биед маш их хор ялгарууж, цус өтгөрүүлж байгаа. Өвчний хор, эмийн хорыг тайлах, цусыг цэвэрлэх, шингэлэх зорилгоор өвдсөнөөс хойших 17 дахь хоногоос хануур эмчилгээ хийлгэвэл илүү үр дүнтэй, эрхтэн системийн үйл ажиллагааг сэргээхэд илүү чиглэгдсэн эмчилгээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд