No menu items!
HomeХэн юу хэлэвЦ.Мөнхцэцэг: Орлого өндөртэй гэр бүлийн хүүхдэд өгөх мөнгөн дэмжлэгийг шатлалтайгаар багасгах уу?

Ц.Мөнхцэцэг: Орлого өндөртэй гэр бүлийн хүүхдэд өгөх мөнгөн дэмжлэгийг шатлалтайгаар багасгах уу?

-

УИХ-ын чуулганы хуралдаанаар /2021.10.21/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуун, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: “Ирээдүйн өв сан”-ийн тухай хуулийн төсөлд орж байгаа өөрчлөлтийн талаар асууя. Хүүхдийн мөнгөний 70 хувийг хадгаламж хэлбэрээр шат дараатайгаар шилжүүлж байгаа асуудлын тооцоо судалгаа хэр үндэслэлтэй байна вэ. 2024 он хүртэл хүүхдийн мөнгөний 30-50 орчим хувийг нь эцэг, эх хүсэлт гаргаж, бэлнээр авч болохоор байна. Хүүхдэд ирэх бодит үр ашиг нь ямар байна вэ. Хүүхэд бүрд 100 мянган төгрөг гэж төсөвлөгдөөд явж байгаа.

Хамгийн хэрэгцээ ихтэй буюу орлого багатай, ядуурлын түвшнээс доогуур орлоготой иргэдийн хүүхдүүдэд өгөх мөнгөн дэмжлэгийг нэмэх, тухайлбал 150-200 мянган төгрөг болгох боломжтой юу. Харин орлого өндөртэй гэр бүлийн хүүхдүүдэд өгөх мөнгөн дэмжлэгийг шатлалтайгаар багасгах бодлого баримтлах уу? Хүн амын орлогын ялгаа гүнзгийрч байгаа энэ үед бага орлоготой хэсгийг илүү дэмжих бодлого зүүн төвийн үзэлтэй намын хувьд илүү сууж өгнө. Цаашид хүүхдийн мөнгөний бодлого дээр ийм шаталсан хэлбэрийн зарчмуудыг баримтлах уу?

Сангийн сайд Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг хуримтлал руу шилжүүлэх бодлогыг ирэх оны төсөвт зорилго болгож тавьсан байгаа. Тооцооллыг сайтар хийсэн. Жилдээ хүүхдийн мөнгөний урсгал зардалд 1,4 ихнаяд төгрөг орчим гардаг. “Ирээдүйн өв сан”-ийн орлого сүүлийн жилүүдэд 1,2-1,6 ихнаяд байхаар тооцоологдож байгаа. Иргэд хүүхдэд олгох 100 мянган төгрөгийг хэрэглээний түвшинд хэрэглээд дасчихсан үед ирэх жилийн эхний хагаст орлогын “шок” үүсгэхгүй байдлаар сонголттойгоор олгож байгаа. Ирэх оны долдугаар сараас хойш талыг нь хадгаламжинд хийж, талыг нь бэлнээр олгоно.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд