No menu items!
HomeЭмч зөвлөж байнаВ.Баярмаа: Хүүхэд стресстэй байх үедээ тогтворгүй болж, анхаарал нь төвлөрдөггүй

В.Баярмаа: Хүүхэд стресстэй байх үедээ тогтворгүй болж, анхаарал нь төвлөрдөггүй

-

СЭМҮТ-ийн дэд захирал, АУ-ны доктор В.Баярмаагийн “Хүүхэд стресст өртдөг үү” сэдвийн хүрээнд өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

Хүүхэд стресст өртдөг үү?

Сэтгэл судлаач David Elkind “Насанд хүрэгчид хүүхдийг наснаасаа түрүүлж том болох, их зүйлийг мэддэг, чаддаг болохыг шаарддаг”-аас бага насны хүүхэд стресст өртдөгийг судалгаагаар тогтоожээ.

Хүүхдийг стресст оруулдаг хүчин зүйлс нь юу байдаг вэ?

  • Хүүхдийг стресст оруулдаг гол хүчин зүйл нь гэр бүл. Эцэг эхийн салалт, хойд эцэг эхтэй байх зэрэг нь хүүхдийг маш их стресст оруулдаг.
  • Хүчирхийлэл. Түүн дотор бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийллийн үед хүүхэд маш ихээр айж түгшүүрт автдаг байна.
  • Бага насны хүүхдийг олон төрлийн үйл ажиллагаанд оролцуулж, тэднээс ихийг шаардах нь стресст оруулдаг.
  • Гэр бүлийн таагүй орчин / эцэг эхийн хэрүүл маргаан, таарамжгүй байдал, гэр бүлийн архидалт, ээж аав ажил орлогогүй байх, гэр бүлийн хэн нэгэн гишүүн өвчтэй байх/
  • Хүүхдийг байнга асарч хамгаалдаг хүн нь өөрчлөгдөх, хүүхдийн өдөр тутмын хэв маяг өөрчлөгдөх, цэцэрлэг, сургуулийн шинэ орчинд очиход хүүхдэд дасан зохицох байдал алдагдаж сэтгэлийн таагүй байдалд ордог.

Хүүхэд стресст өртсөнийг хэрхэн мэдэх вэ?

  • Нилээд олон төрлийн илрэлээр мэдэх боломжтой. Үүнд
  • Орондоо шээх. Хүүхэд 3 нас хүрээд өөрийгөө хянах чадвартай болдог. Гэтэл 5,6 хүрчхээд орондоо шээж байвал тухайн хүүхэд стресстэй байна гэсэн үг.
  • Тайван бус унтах, зүүдлэх, зүүдэндээ ярих, хар дарах. Нойрны хямрал бага насны хүүхдэд байдаггүй. Гэтэл унтахгүй байвал тухайн хүүхэд стресстэй байгааг илэрхийлнэ.
  • Хүүхэд стресстэй байх үедээ тогтворгүй болж, анхаарал нь төвлөрдөггүй. Ялангуяа бага насны эрэгтэй хүүхдэд энэ шинж  түгээмэл ажиглагддаг.
  • Зуршилт үйлдлүүд. Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх, нүдээ цавчлах, үсээ имрэх  нь стресстэй байгааг илэрхийлнэ. Хүүхэд стрессээс гарахын тулд эдгээр үйлдлийг хийж байдаг.
  • Уур уцаартай, уйланхай болох. Бага насны хүүхэд биеийн зовиурыг хэлдэг. Тухайлбал миний толгой өвдөөд байна, гэдэс өвдөөд байна гэх мэт. Харин том болох тусмаа сэтгэл зүйн байдлаа хэлнэ. “Би гутарч байна, түгшиж байна” гэх мэтээр илэрхийлнэ.
  • Юманд идэвх сонирхолгүй болж, аль болох ганцаараа байхыг хүсэж, зожигрох зэрэг нь стрессийн илрэл.

Стресст орсон хүүхдэд хэрхэн туслах вэ?

  • Юуны өмнө хүүхдэдээ цаг зарцуулж, ямар зүйл сэтгэлийг нь зовоож байгаа тухай ярилцан, учир шалтгааныг олохыг хичээгээрэй.
  • Өдөр бүр хүүхэдтэйгээ өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар ярилцаж хэвшээрэй.
  • Хүүхдээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сайн зүйлийг нь урамшуулж сайшааж байх хэрэгтэй. Гэхдээ хий хоосон биш, яг хийсэн үйлдлийг магтаж, урамшуулаарай. 6-11 нас бол хүүхдийн маш хөдөлмөрч, санаачлагатай үе байдаг. Энэ үед хийсэн зүйлийг нь дэмжиж, урамшуулж байх нь зүйтэй.
  • Зохистой сайн хооллож, хангалттай унтуулан амраахад анхаарлаа хандуулах нь чухал.
  • Хүүхэд өөрөө сонирхолгүй эсвэл хэт олон сургалт, хичээлд хамруулахгүй байх хэрэгтэй.
  • Хүүхэдтэйгээ намуун дөлгөөн байдлаар харьцаарай.
  • Хүүхдээ тэвэрч хайртай гэдгээ мэдрүүлж байгаарай.

Хөдөлгөөний дутагдал өөрөөр хэлбэл хөдөлгөөний хэрэгцээг нь хангаж байх нь чухал. Хүүхэд заримдаа уйлах, тааламжгүй зүйлдээ уурлах, зөрүүдлэх нь хэвийн үзэгдэл юм. Харин дээрх шинж тэмдгүүд удаан хугацаанд таны хүүхдэд илэрч байвал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Эх сурвалж: СЭМҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд