No menu items!
HomeХүмүүсТуркийн хамгийн шилдэг 10 эмэгтэй жүжигчин

Туркийн хамгийн шилдэг 10 эмэгтэй жүжигчин

-

2021 оны шилдэг эрэгтэй жүжигчний санал асуулгад үзэгчдээс хамгийн өндөр санал авсан хүмүүсийн мэдээллийг хүргэж байна.

1. Туба Буйукустун

Туба Буйукустун 1982 оны 7-р сарын 5-нд Истанбул хотод төрсөн. Тэрээр Мимар Синаны нэрэмжит Дүрслэх урлагийн их сургуулийн тайзны чимэглэл, хувцасны дизайны ангийг төгсжээ. Жүжигчин бүсгүй тоглосон цуврал болгондоо онцгой ач холбогдол өгдөг бөгөөд Арабын орнуудад маш их алдартай ажээ.

2. Неслихан Атагюль

“Мөнхийн хайр” киногоор бидний танил болсон жүжигчин 1992 оны 8-р сарын 20-нд Истанбул хотод төрсөн. Түүний ээж нь Орос, аав нь Черкес гаралтай. Тэрээр жүжигчнээр ажиллахаас гадна загвар, зар сурталчилгааны салбарт ч ажилладаг байна. Мөн дэлхийн алдартай брэндүүдийн нүүр царай болж байжээ.

3. Демет Оздемир

“Эртэч шувуухай” киногоор бидний танил болсон тэрээр 1992 оны 2-р сарын 26-нд төрсөн. Демет Оздемир алдартай жүжигчнээс гадна загвар өмсөгч, бүжигчин юм. Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй “Aksam” ахлах сургуулиа төгсөөд, бүжгийн театрын курст суралцжээ. Тэрээр чадварлаг байдлаараа олны анхаарлыг татаж, богино хугацаанд “од” болон гялалзжээ.

4. Эльчин Сангу

Эльчин 1985 оны 8 -р сарын 13 -нд Измир хотод төрсөн, Черкес гаралтай бүсгүй юм. Тэрээр дуурийн дуулаач мэргэжилтэй хэдий ч олон кинонд дүр бүтээжээ. Тэрээр кинонд тоглохын сацуу брэндүүдтэй хамтран ажилладаг бөгөөд Туркийн хамгийн өндөр цалинтай алдартнуудын тоонд багтдаг байна. Эльчин 2020 онд ч үзэгчдээс авсан “шилдэг” эмэгтэй жүжигчний санал асуулгад тэргүүлсэн байна.

5. Сыла Тюркоглу

Сыла Тюркоглу 1999 онд Измир хотод төрсөн. Авьяаслаг сурагч байсан түүний мөрөөдөл нь жүжигчин болох байж. Тэрээр 2018 онд хамгийн анхныхаа дүрийг цуврал кинонд бүтээжээ.

6. Бергузар Корел

Бергузар Корел бол Туркийн жүжигчин, телевизийн хөтлөгч, дуучин бөгөөд 1982 оны 8-р сарын 27-нд Истанбулд төрсөн. Тэрээр оюутан байх хугацаандаа олон жүжиг, богино хэмжээний кинонд тоглож байжээ. Үзэсгэлэнт бүсгүй “Аугаа зуун” кинонд хааны дүрийг бүтээсэн Халит Эргенч хэмээх жүжигчний гэргий юм.

7. Озге Гюрель

Үзэсгэлэнт бүсгүй  бага, залуу насаа Истанбул хотод өнгөрөөжээ. Тэрээр Бейкентийн их сургуулийг олон улсын худалдааны чиглэлээр төгссөн ч жүжигчин болох мөрөөдөлдөө хөтлөгдөж урлагийн салбарт ажиллаж эхэлжээ. Озге Гюрель 1987 онд мэндэлсэн байна.

8. Озге Ягыз

Озге 1997 оны 4-р сарын 10-нд төрсөн Туркийн залуу жүжигчдийн нэг юм. Бүсгүй багаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байж. Охин кино урлагийн салбарт ажиллахыг илүүд үздэг байна.

9. Хазал Субаши

Хазал Субаши 1995 оны 5 -р сарын 2-нд Измир хотод төрсөн. Тэрээр Измирийн Эдийн засгийн их сургуульд олон нийттэй харилцах, зар сурталчилгааны чиглэлээр мэргэжил эзэмшжээ. Хазал “Miss Turkey 2015” тэмцээнд оролцож, гуравдугаар байр эзэлж байжээ. Үүний дараагаар кино урлагийг сонирхох болж, цувралд кинонуудад бүр бүтээсэн байна.

10. Эбру Шахин

Эбру Шахин 1994 оны 5-р сарын 18-нд Туркийн Истанбул хотод төрсөн. Бага байхдаа тэрээр тэшүүр, гүйлт, волейбол, сагсан бөмбөг зэрэг олон спортоор хичээллэдэг байжээ.

Тэрээр  Истанбулын их сургуулийг спортын шинжлэх ухааны чиглэлээр сурч төгссөн. Үүний дараа жүжигчний мэргэжлээр сурч,  хажуугаар нь зар сурталчилгаанд тоглож эхэлсэн байна. Тэрээр бидний сайн мэдэх “Истанбулын бэр” кинонд тоглож, Турк төдийгүй олон оронд алдаршжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд