No menu items!
HomeУлс төрС.Жавхлан: Надад нөхөн сонгуульд оролцох ямар ч санаа байгаагүй

С.Жавхлан: Надад нөхөн сонгуульд оролцох ямар ч санаа байгаагүй

-

Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Сүүлийн үед болж байга үйл явдлуудын талаар сэтгэгдлээ хуваалцах гэж өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм. Нөхөн сонгууль болох гэж байна. Энэ сонгуульд намайг дэвшинэ, дэвшихгүй гэдэг мэдээлэл явсан. Би энэ мэдээллийг маш их гайхаж хүлээж авсан. Надад нөхөн сонгуульд оролцох ямар ч санаа байгаагүй. Миний саяны хэлсэн зүйлийг ямарваа нэгэн байдлаар битгий гуйвуулаасай гэж хүсэж байна.

Сүүлийн үед Ардчилсан нам маш их хэрүүл уруултай байх болсон. Миний зан, зарчимд нийцэхгүй байгаа учраас өнөөдөр АН-аас гарч байгаагаа зарлаж байна. Цаашид хийх ажил маш их байна. Соёлын өвөө ганц хоёр хүнээр тоглуулаад баймааргүй байна. Тиймээс өв соёлоо хамгаалж, уран бүтээлээ хийх зорилгоор АН-аас гарч байна.

Би ямар нэгэн байдлаар гомдож, туниагүй. Хэрэв гомдсон бол шууд л хэлдэг зантай хүн. Тиймээс АН-ын залуучууд, ах нартаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд