No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЗ.Энхцэцэг: Хүний биеийн шингэний тэнцвэрт байдлыг бөөр хангаж байдаг

З.Энхцэцэг: Хүний биеийн шингэний тэнцвэрт байдлыг бөөр хангаж байдаг

-

ТТАХНЭ-ийн Дотрын III тасгийн их эмч З.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Бөөрний өвчлөлүүд нь ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

– Хүмүүс бөөр, нуруугаар өвдлөө гэж их ярьдаг. Хамгийн эхний шинж нь бол ууц нуруугаар өвдөх. Гэхдээ ууц, нуруугаар өвдсөн болгон бөөрний өвчин биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бөөр өвдсөн үед хамгийн түрүүнд шээсний гаралтад өөрчлөлт ордог. Мөн ойр ойрхон шээх, дүлж хүчилж шээх, шээсний өнгө өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Мэдээж шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах ёстой. Гэхдээ гэрийн нөхцөлд дэглэм эмчилгээг баримтлах шаардлагатай.

– Дэглэм эмчилгээнд юу багтах вэ?

– Найман алтан дүрэм бий.

1. Хооллолт- Бүх эрхтэн систем хоолтой холбоотой. Бид бөөр өдсөн үедээ хоолоо маш сайн тохируулах ёстой. Тухайлбал, шингэний хэрэглээгээ зохицуулна. Мөн ногоо болон махны хэрэглээнийхээ тэнцвэрт байдлыг сайн хангаж өгнө.

2. Тамхины хэрэглээ- Бөөр нь судаснаас тогтдог эрхтэн.Судсан дотуур цус урсаж байгаа шүү дээ. Тэгэхээр тамхи татаад байвал цус өтгөрдөг учир бөөрөнд нөлөөлдөг.

3. Шингэний хэрэглээ- Бөөрний өвчний үед давсгаар өвдөөд, шээс ойр ойрхон гараад байхаар бид шингэн зүйлээ уухаа больчихдог. Өдрийн шингэний хэрэгцээгээ сайн авч чадахгүй бол бөөрний асуудлаа шийдэж чадахгүй гэсэн үг. Тиймээс өдөрт биеийн жиндээ тохирсон 1.8- 2.5 л орчим усыг уух хэрэгтэй.

4. Эмийн хэрэглээ- Эм нь нэг  талдаа өвчнийг анагааж байгаа. Гэхдээ нөгөө талдааэнэ нь химийн бодис учраас зохисгүй хэрэглэвэл хор болно. Бидний идэж ууж байгаа зүйлсийг шүүдэг нь бөөр, элэг хоёр. Тэгэхээр эмийн замбараагүй хэрэглээ нь бөөрний өвчлөлд нөлөөлдөг гэсэн үг.

5. Цусан дахь сахарын хэмжээг хянах- Нэг үеэ бодвол хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол нилээд сайжирсан. Хүмүүс харьцангуй цусан дахь сахараа хэмжүүлдэг болсон байна. Түрүүн хэлсэн бөөр нь судаснаас тогтдог эрхтэн гэж. Тэгчхээр судсан дотор байх цусны сахарын хэмжээ нь эргээд бөөрөндөө нөлөөлдөг гэсэн үг. Ер нь бид судсыг гэмтээх зүйлсээс л хол байх хэрэгтэй. Эрүүл хүний сахар 4-6 хооронд байх ёстой.

6. Артерийн даралтаа мэддэг байх- Өөрийнхөө даралтыг хэмжээг мэддэггүй хүмүүс их байна л даа. 45-аас дээш насны хүмүүс гэртээ заавал даралтын аппараттай байх ёстой. Даралт нь мөн ялгаагүй судастай холбоотой учир үүнийг анхаарах нь зөв юм.

7. Дасгал хөдөлгөөн- Өдөрт 20-30 минут заавал идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Зориулж хийх ёстой.

 8. Эмчийн үзлэг- Жилдээ 1-2 удаа хянуулах хэрэгтэй.

Хүмүүс бөөрний өвчлөл гэхээр л ямар нэг өвдөлт өгөх ёстой гэж боддог. Гэтэл оношийн зарим нэгд нь өвдөлт өгөөд, заримд нь өгөхгүй байж болно. Бөөрний өвчин их далд явцтай байдаг. Тиймээс бид жилдээ 1-2 заавал шинжилгээ өгөх ёстой юм. Мөн бөөрний өвчнийг эрт илрүүлье гэвэл 3-6 тутамд шээсний шинжилгээ заавал өгнө.

– Хүмүүс өвдсөн үедээ дур мэдэн эм уучихдаг. Үүний хор уршиг нь юу вэ?

– Хүмүүс бие биедээ зөвлөгөө өгөөд, түүнийхээ дагуу эм уучхаад ирдэг. Хамгийн буруу. Эмийн зохисгүй хэрэглээ нь бөөрөнд муугаар нөлөөлдөг. Хэтрүүлж хэрэглэвэл эргээд бөөрөндөө халтай. Нөгөө хүнд гарч буй шинж тэмдэг таныхтай адил боловч таны бие организм өөр шүү дээ. Тиймээс заавал эмчид хандах хэрэгтэй.  Тухайлбал архаг цистит буюу давсагны үрэвслийг бид гэрээр эмчилж болно. Энэ нь бактерийн болон бактерийн бус гэж байдаг. Үүнийгээ эхлээд эмнэлэгт тодорхойлуулах хэрэгтэй. Хэрэв гэрийн нөхцөлд эмчилж байгаа бол шингэний хэрэглээгээ л зөв байлгах ёстой.

– Шингэн яагаад бөөрөнд хэрэгтэй вэ?

– Хүний бие организмын шингэний тэнцвэрт байдлыг бөөр хангаж байдаг. Бөөр нь бидний идэж, ууж байгаа зүйлсийн хэрэгтэйг нь цусруу оруулаад, хэрэггүйг нь шээс хэлбэрээр гадагшлуулдаг. Тэгэхээр хангалттай шингэн уухгүй бол бидний дотор эрхтэн хямарч, бөөрний шүүлтэд алдаа гарна гэсэн үг. Гэхдээ оношноосоо шалтгаалаад шингэнээ тохируулах ёстой. Зарим үед шингэн хязгаарлахыг зөвлөдөг бол зарим оношийн үед уухыг зөвлөдөг. Эмч таны шингэний хэмжээг тохируулж өгнө. Зарим хүмүүс шингэн сайн уу гэхээр хэтрүүлээд байдаг. Тиймээс эмийн бус зөвлөгөөг эмчээсээ сайн аваарай гэж хэлье.

– Бөөрний уйланхай өвчний талаар мэдээлэл өгнө үү?

– Бөөрний уйланхайтай хүмүүс сүүлийн үед ихэсч байна. Бөөрний уйланхайг олдмол болон төрөлхийн гэж хоёр ангилдаг. Энэ үед эмчийн хяналтад байх ёстой. Хяналтад орно гэдгийг томоор битгий ойлгоорой. Энэ ирж үзүүлэхийг л хэлж байгаа юм шүү дээ.

Баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд