No menu items!
HomeЭмч зөвлөж байнаП.Оюун-Эрдэнэ: Гадаад шалтгаант гуурсан хоолойн багтрааны 50 хувь нь харшлын гаралтай байдаг

П.Оюун-Эрдэнэ: Гадаад шалтгаант гуурсан хоолойн багтрааны 50 хувь нь харшлын гаралтай байдаг

-

ТТАХНЭ-ийн уушгины их эмч П.Оюун-Эрдэнэ “Гуурсан хоолойн багтраа өвчин”-ий талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

– Гуурсан хоолойн багтраа өвчний талаар  мэдээлэл өгнө үү?

– Гуурсан хоолойн багтраа нь үе үе багтрах, амьсгал боогдох, ханиалгах шинжээр илэрдэг амьсгалын замын архаг өвчин юм.

– Гуурсан хоолойн багтрааг үүсгэх хүчин зүйл нь юу байдаг вэ?

– Гуурсан хоолойн багтрааг үүсгэх хүчин зүйлийг гадаад болон дотоод гэж хоёр ангилдаг. Гадаад шалтгаант гуурсан хоолойн багтрааны 50 хувь нь харшлын гаралтай байдаг. Үүнд тоос тоосонцор, утаа, харшил төрүүлэгч, химийн бодисын нөлөө, сэтгэл санааны байдал зэрэг багтана. Харин дотоод шалтгаант гэдэгт тухайн хүний бие махбодын өвөрмөц байдал хамаатай байдаг. Тухайлбал дотоод шүүрэл, мэдрэлийн тогтолцоо, удамшил, дархлааны  тогтолцоо зэргээс хамаарч дотоод шалтгаант гуурсан хоолойн багтраа үүсдэг.

– Гуурсан хоолойн багтраа өвчний талаарх тоон мэдээлэл хүргэнэ үү?

– ДЭМБ-ын судалгаагаар дэлхий даяар 262 сая хүн гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон. Өндөр хөгжилтэй болон буурай улс орнуудын тархалтыг харахад их зөрүү ажиглагдаагүй. Харин буурай хөгжилтэй орнуудад амьдардаг багтраа өвчтэй хүмүүсийн 80 орчим хувь нь нас бардаг гэсэн харамсалтай тоо баримт байдаг. Энэ нь багтраа өвчний хяналт муу байдагтай холбоотой юм. Хэрэв та нэгэнт гуурсан хоолойн багтраа өвчнөөр оношлогдсон бол хяналтын тусламжтайгаар эрүүл хүмүүс шиг  ажил, амьдралаа үргэлжлүүлэх боломжтой.

– Хүүхдүүд энэ өвчнөөр өвчилдөг үү?

– Хүүхдүүд мөн гуурсан хоолойн багтраагаар өвчилдөг. Хүүхдэд үүсч байгаа астмын нийт тохиолдлын 80 хувь нь харшлын шалтгаантай байдаг. Хэрэв танд амьсгал боогдох, амьсгаадах, ханиалгах, бачуурах шинж илэрвэл уушгины нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Мөн гуурсан хоолойн багтраа өвчнөөр оношлогдсон хүмүүс эмчийн зааваргүйгээр өндөр тунтай дааврын эмчилгээ хийж болохгүй. Учир нь энэ нь хөшүүн багтраа үүсгэх бөгөөд амь насанд эрсдэлтэй байдаг.

-Баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд