No menu items!
HomeОнцлох"Ковид-19-өөр өвчлөөд эдгэрсний дараа нэг жил хүртэлх хугацаагаар шинж тэмдэг илэрч байна"

“Ковид-19-өөр өвчлөөд эдгэрсний дараа нэг жил хүртэлх хугацаагаар шинж тэмдэг илэрч байна”

-

Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан “Ковид-19-өөр өвчлөөд эдгэрсний дараа 4-7 сар, заримд нь нэг жил хүртэлх хугацаагаар шинж тэмдэг илэрч байгаа. Хамгийн түгээмэл илэрч буй шинж тэмдэг нь ядарч сульдах бөгөөд толгой өвдөх, үс унах, анхаарал сулрах, ялимгүй зовлонт байдал үүсэх, нойргүйдэх гэх мэт олон төрлийн шинж тэмдэг байна. Нийтдээ 50 гаруй төрлийн шинж тэмдэг илэрч байгаа юм. Тиймээс аль болох халдварт өртөхгүй байхыг зөвлөж байна. 

Халдвар авч байгаа хавьтлын судалгааг хийгээд үзэхэд танихгүй хүнээс гэхээсээ илүүтэй, хамт ажилладаг хүмүүс, гэр бүлийнхэн, төрөл төрөгсдөөсөө халдвар авах тохиолдол их байгаа. Түүнчлэн олон хүн цугласан газарт очихгүй байх, агаар сэлтгэлт сайн хийхийг зөвлөж байна. 

Гурав болон зургаадугаар сард гарсан халдварын давлагааны үед бүх шатны эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн ажилтнууд КОВИД-19 халдварын эсрэг ажиллаж байсан. Гэсэн ч ачааллаас давсан хоцрогдол гэдэг зүйл үүсэж байсан. Үүнийг үүсгэхгүйн тулд иргэн бүрийн хариуцлага чухал байна.

Орон нутагт гарч байгаа халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь олон тооны найр, наадмаас үүдэлтэй байна. Тиймээс эрүүл мэндийн яамнаас үүнийг дэмжихгүй байгаа” гэдгийг хэллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд