No menu items!
HomeХэн юу хэлэвС.Лхагвадорж: Ажлын 76 хоногийн дотор ажилгүйдлийн тэтгэмжийг олгоно

С.Лхагвадорж: Ажлын 76 хоногийн дотор ажилгүйдлийн тэтгэмжийг олгоно

-

НДЕГ-ын БХСГ-ын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Лхагвадоржийн ажилгүйдлийн тэтгэмжийн талаар өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

– Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ажлын байраа алдсан цөөнгүй хүмүүс байна. Тэдгээр иргэдийн нийгмийн баталгааг хуваалцаж, ажилгүйдлийн тэтгэмжийг олгож байгаа юу. Тоон мэдээллээс яриагаа эхэлье?

 – Дэлхийн нийтээр тархаад байгаа цар тахалтай холбоотойгоор нийгмийн даатгалын байгууллагаас хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Цар тахалтай холбоотойгоор НДШ-ээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг 2020 онд Монгол Улсын их хурлаас баталсан. Энэ хуулийн дагуу ажлын байрыг хэвээр хадгалаад ажилтнуудаа халаагүй, үйл ажиллагааг нь УОК-оос зогсоосон, мөн өнгөрсөн 2019 оны үйл ажиллагааны 1,2,3 сарын орлого нь 2020 оны 1,2,3 сард 50 хувь буюу түүнээс дээш хувиар буурсан ААН, байгууллагуудад ажилгүйдлийн даатгалын сангаас  нэг удаагийн дэмжлэгийг олгосон байгаа.

Энэхүү хуулийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллагаас 44,2 тэрбум төгрөгийг 220,9 даатгуулагчид  дэмжлэг болгон олгосон байна. Үүнээс гадна ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийг тэтгэмжийг олгож байгаа. Ажилгүйдлийн даатгал нь нийгмийн даатгалын 5 төрлийн нэг нь юм. Албан журмын даатгуулагч ажил хөдөлмөр эрхэлж байгаад тодорхой шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх нөхцөл байдал үүсдэг. Ажлын 76 хоног буюу календарийн хугацаагаар 3 сар хагасын хугацаанд энэ хүмүүсийн ажлын бууралтыг нөхөх зорилгоор ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмжийг олгодог.

– Ажилгүйдлийн даатгалын санд хэн даатгуулах ёстой вэ, ямар хувь хэмжээгээр шимтгэл төлөх вэ?

– Ажилгүйдлийн даатгал гэдэг нь ажил хөдөлмөр эрхэлдэг буюу албан журмын даатгуулагчид хамаатай. Өөрөөр хэлбэл сайн дурын даатгуулагч ажилгүйдлийн даатгал төлдөггүй. Ажил хөдөлмөр эрхэлдэг, албан журмын даатгуулагч цалин хөлснөөсөө 0,2 хувиар, ажил олгогч 0,2 хувиар нийлээд сард 0,4 хувиар ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлдөг. Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авах даатгуулагчийн хувьд хуульд заасан тодорхой нөхцөлийг хангасан байх ёстой. Энэ нь ямар нөхцөл байдаг вэ гэхээр, 24 сараас доошгүй хугацаагаар буюу нийтдээ 2 жилээс доошгүй хугацаагаар ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн, түүнээсээ сүүлийн 9 сард нь ажилгүйдлийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмжийг эхний удаа авна. Өмнө нь ажилгүйдлийн тэтгэмж авч байсан даатгуулагч дахин ажилд ороод 12 сараас доошгүй хугацаагаар буюу нэг жил шимтгэл төлөөд ажлаас халагдсан бол ажилгүйдлийн тэтгэмж авах боломж бий.

– Үргэлжлүүлээд даатгуулагчийн авах тэтгэмжийн тооцооллын талаар ярья?

– Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтооход тухайн даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа шууд хамааралтай байдаг. Мөн хэдэн төгрөгний цалин хөлснөөс НДШ төлсөн нь хамаатай.

Жишээ тооцоолол /Нэг сая төгрөгний цалинтай даатгуулагч/

 Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авахын тулд тушаал, шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор нийгмийн даатгалын байгууллагад хандана гэсэн байдаг. Даатгуулагчид ямар бичиг баримтыг бүрдүүлэх вэ?

– Даатгуулагчийн ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа гэдэгт 1995 оноос хойших үе хамаардаг. Тэгэхээр 1995 оноос хойш тухайн даатгуулагчийн ажил хөдөлмөр эрхэлж, НДШ төлснийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр шаардлагатай. Мөн тухайн даатгуулагчийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал, иргэний үнэмлэх хэрэг болно. Нийгмийн даатгалын байгууллага 2021 оноос эхлэн даатгуулагчийн дэвтрийг цахим хэлбэрт шилжүүлсэн. 

Тэгэхээр даатгуулагчийн маань 2020 оноос өмнөх шимтгэл төлөлт цаасан дэвтэр дээр бичигдсэн гэсэн үг. Харин 2021 оноос хойших нь цахим дэвтэр дээр хөтлөгдөж байгаа.

– Ажилгүйдлийн тэтгэмж авах материалаа бүрдүүлээд өгчихлөө. Хэр хугацааны дараа тэтгэмжээ авах вэ. Мөн ажилгүйдлийн тэтгэмж олгох үйл явцын талаар мэдээлэл өгөөч?

– Ажлын 76 хоногийн дотор ажилгүйдлийн тэтгэмжийг олгоно. Ажлын 76 хоногийг календарийн хугацаагаар тооцох юм бол 3 сар гарангийн хугацаа байгаа.

Ер нь дунджаар сард ажлын 21,2 хоног байгаа шүү дээ. Тухайн сарын ажлын өдөр нь даатгуулагч маань ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ, холбогдох баримт бичгийн хамт нийгмийн даатгалын байгууллагад ирүүлээд ажилгүйдлийн тэтгэмжээ авч эхэлнэ. Энэ 76 хоногийн хугацаанд нийгмийн даатгалын байгууллагаас сард нэгээс хоёр удаа / тухайн даатгуулагч өөрөө сард нэг эсвэл хоёр удаа авахаа шийднэ/ тухайн хүний дансанд шилжүүлээд явж байгаа.

Тухайн даатгуулагч 76 хоногийнхоо тэтгэмжийг дөрвөн удаа хувааж авах уу, найман удаа хувааж авах уу гэдгээ анх хүсэлтээ гаргахдаа нийгмийн даатгалын байгууллагатай тохиролцоно.

– Хоёр ажил зэрэг эрхэлж байгаад нэгнээс нь гарахад ажилгүйдлийн тэтгэмж авах уу?

– Хэд хэдэн байгууллагад давхар ажиллаж байгаа даатгуулагчийн хувьд үндсэн байгууллагадаа 5 төрлийн даатгал буюу түүн дотроо ажилгүйдлийн даатгал төлж байгаа. Хоёр буюу түүнээс дээш  давхар ажиллаж байгаа байгууллагадаа ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлөхгүй 4 төрлийн даатгал төлдөг. Тэгэхээр үндсэн байгууллагаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авна. Харин ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаандаа өөр ажил хөдөлмөр эрхлэх юм бол тэтгэмж нь хуулийн дагуу зогсоно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд