No menu items!
HomeЭрүүл мэнд"Монгол улсад биобэлдмэл, импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ"

“Монгол улсад биобэлдмэл, импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ”

-

Эрүүл мэндийн сайд С.Энхболд НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэрийн иммуноглобулин үйлдвэрлэх бэлтгэл ажлын явцтай танилцав. 

Монгол улсад орчин үеийн анагаах ухааны ололт, биотехнологи, нанотехнологи, инновацид тулгуурлан вакцин, биобэлдмэл үйлдвэрлэж, эрүүл мэндийн байгууллага, хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг аюулгүй, чанартай бүтээгдэхүүнээр хангах нь Монгол Улсын Эрүүл мэндийн яамны бодлогын гол чиглэл байх болно.

Үүнийг хэрэгжүүлэх үүргийг НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэр хүлээн ажиллах ёстой гэдэгт итгэж байна. Цаашдаа Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийг илүү эрчимжүүлнэ. Ялангуяа урьдчилан сэргийлэх болон нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр илүү их анхаарч ажиллах шаардлага тулгарч байна. Цар тахлын ард гарах гол хүчин зүйл нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн хүрээнд хийх урьдчилан сэргийлэх ажил юм. Үүнд чиглэх бодлогыг Эрүүл мэндийн яам  анхаарч ажиллаж байгаа цаашид ч анхаарах болно гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцоллоо.

Цаашид Үндэсний биотехнологийн үйлдвэрийг сэргээн, хөгжүүлэх, импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, нотолгоонд суурилсан дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, инновацийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхааран ажиллана гэдгээ НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа танилцууллаа.

Монгол улсад орчин үеийн анагаах ухааны ололтыг ашиглан вакцин, биобэлдмэл үйлдвэрлэж, хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилгоор Улсын Ариун цэвэр Бактери шинжилгээний институт (СанБакинститут) байгуулагдаж байсан нь одоогийн Биобэлдмэлийн үйлдвэрийн суурь тавигдсан гэж үздэг. Биобэлдмэлийн үйлдвэрийн түүхэн замналыг 3 үндсэн үе болгон хуваадаг. Үүнд:

Бактерит бэлдмэлийн үйлдвэрлэлийн үе (1933-1960 он)

Шинэчилсэн биобэлдмэлийн үйлдвэрлэлийн үе (1960-1990 он)

Биотехнологийн үйлдвэрлэл судалгааны эхэн үе (1990 оноос хойш)

Биобэлдмэлийн үйлдвэрийн бүтэц нь  Уурагт бэлдмэлийн тасаг, вакцин, онош зүйн тасаг, чанарын хяналтын тасаг, захиргаа, санхүү аж ахуйн хэсэг, эмийн сан эрдэм шинжилгээ гэсэн бүтцийн нэгжтэйгээр ажиллаж байна. Цаашид Монгол улсад биобэлдмэл үйлдвэрлэж, импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, инновацийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд анхааран ажиллана. 

Эрүүл мэндийн яам

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд