No menu items!
HomeЭрүүл мэндБ.Баттөр: Элэгний хорт хавдрын 95 гаруй хувь нь гепатитын В, С вирусын...

Б.Баттөр: Элэгний хорт хавдрын 95 гаруй хувь нь гепатитын В, С вирусын халдвараас үүдэлтэй

-

Дэлхийн гепатиттай тэмцэх өдөр долдугаар сарын 28-нд тохионо. Монгол Улс тус өдрийг 2011 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд энэ жил дэлхий нийт “Гепатит… хүлээхгүй” уриатайгаар тэмдэглэх гэж байна. 

Гепатиттай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэл өгч, хэвлэлийнхний асуултанд хариуллаа.

Тэрбээр, “Монгол улсын хувьд элэгний В, С вирусын архаг халдвартай 400 орчим мянган хүн бий гэдэг тооцооллыг ДЭМБ-аас 2014 онд гаргасан. Үүний гол хүндрэл нь элэгний хатуурал, хавдар үүсгэх юм. Элэгний өвчлөлийн нас баралтаар манай улс дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд энэ нь дэлхийн дундажтай харьцуулахад 6 дахин их байна. Монгол улсын хэмжээнд элэгний хорт хавдрын 95 гаруй хувь нь гепатитын В,С вирусийн халдвараас үүдэлтэй нь судалгаагаар тогтоосон.

Аливаа халдварт өвчний хариу арга хэмжээнд гарсан нэг дэвшилт нь вакцинжуулалт. Гепатитын В вирусийн эсрэг вакциныг 1991 оноос заавал хийх дархлаажуулалтын товлолт нэвтрүүлсэн В вирусийн халдварын тархалтыг бууруулахад чухал ач холбогдол болсон. 2011 онд манай улс (0.58 хувь) тав хүртэлх насны хүүхдийн дунд гепатитын В вирусийн халдвар тээгчдийн тархалт буурч ДЭМБ Номхон далайн баруу бүсийн зорилтод хүрсэн. Мөн гепатитын А вирусийн эсрэг вакциныг 2012 оноос үе шаттай нэвтрүүлснээр А вируст гепатитын өвчлөл 10,000 хүн амд нэг тохиолдол болж, дархлаажуулалтын өмнөх үеэс 22 дахин буурсан” гэлээ.

Дэлхийн гепатиттай тэмцэх өдрийг тохиолдуулан android болон IOS үйлдлийн системд тохируулагдсан Know/HBV аппликейшнийг гаргажээ. Энэ нь В вирусын эмчилгээний үйл явцад өвчтөн өөрөө шийдвэр гаргахад тус дэм болох аж. Өөрөөр хэлбэл цөөн хэдэн лабораторийн үзүүлэлтийг оруулаад элэгний хатуурал байна уу, өөрчлөлт хэр явагдаж байна вэ гэдгийг мэдэх боломжтой. Энэхүү аппликейшн монгол хэл дээр байх бөгөөд зөвхөн иргэд гэлтгүй мэргэжлийн эмч нарт зориулсан удирдамж зэрэг бусад зүйлс бий.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд