No menu items!
HomeХүмүүсИх аварга Хакүхо М.Даваажаргалын тухай баримтууд

Их аварга Хакүхо М.Даваажаргалын тухай баримтууд

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалыг онцолж байна. Тэрбээр өчигдөрхөн Мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн түрүүгээр шалгарч, 45 дахь түрүүгээ хүртэж, дээд амжилтаа шинэчилсэн билээ.

Хакүхо Даваажаргал 1985 оны 3 сарын 11-нд Улаанбаатар хотноо мэндэлжээ. Тэрбээр, гурван эгч, нэг ахтай, айлын отгон хүү.

“Би айлын отгон хүү болохоор эрхдүү өссөн, тэгэхдээ зөв эрх шүү. Аавынхаа 44-ний жил дээр гарсан болохоор эрх талдаа. Манай аав бас аавынхаа 44-ний жил гарсан, айлын 11 хүүхдийн нэг. Эрдэнэсант руу аавынхаа хамаатан садан руу зуныхаа амралтаар цөөн хоног явдаг байсныг эс тооцвол би гэрээсээ тэгтлээ хол явж үзээгүй” хэмээж байсан удаатай. Эгч М.Батгэрэл нь дүүгийнхээ арын албыг хариуцдаг. Эгчийгээ дэргэд нь очсоноос хойш Хакухо тасралтгүй найман удаа түрүүлсэн юм билээ.

Түүний аав нь Монгол үндэсний бөхийн дархан аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат гэдгийг олон түмэн андахгүй. Ээж Ө.Тамир нь мэс заслын эмч.

Тэрбээр 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болж байв.

Кёкүшюүзан Батбаярын аав Даваагийн хамт 2000 онд Япон руу явж, 2001 оны гуравдугаар сард мэргэжлийн сүмод хөл тавьсан. 15 настай, 62 кг жинтэй, 175 сантиметр өндөртэй хүү ингэж л дээд зиндааны сумоч болох гараагаа эхэлсэн. Тэр цагаас хойш сүмогийн түүхэнд дээд зиндаанд хамгийн олон түрүүлсэн, хамгийн олон давсан, ёкозүна цолтой хамгийн удаан барилдаж буй бөх болжээ.

Бяр чадал, ухаан, мэдлэгээр хүч тэнцүүхэн өрсөлдөгчид болох “хоёр Мөнх” нэгэн үед монгол бөхийн дэвжээг донсолгож байсан. Тэдний залгамж болж их аварга М.Даваажаргал, Д.Дагвадорж нар нэгэн үе сүмогийн дэвжээг донсолгож явсан юм.

2007 онд түүний гаргасан амжилтыг үнэлэн Гавьяат тамирчин цол тэмдэг хүртээсэн бол 2015 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ. Ийнхүү аав хүү хоёр Хөдөлмөрийн баатар болсон ховорхон тохиолын эзэн болов.

Тэрбээр 2019 оны дөрөвдүгээр сард Монгол улсын иргэншлээсээ татгалзах хүсэлт гаргасныг зургадугаар сард Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авсан юм.

Япон улсын иргэн болсноо албан ёсоор зарлаж, нэрээ  Шо Хакухо  болгон өөрчилсөн. Уг шийдвэрийнхээ талаар “Би Япон улсад 15 настайдаа ирж байв. Энд буй минь сумогийн спортод зориулсан 18 жилийн хичээл зүтгэл. Би өнөөдрийг хүртэл Монголыг нэг мөрөндөө тээсээр ирсэн. Япон улсыг Монгол орон шигээ хайрлах болно. Мөн Япон хүмүүсийг ч өөрийн эцэг, эх, ах дүү шигээ хайрлана” гэжээ.

Түүний гэргийг Саёоко Вадо гэдэг. Тэд 2007 онд албан ёсны гэр бүл болж, 2010 онд хуримын ёслолоо үйлдсэн.  Аваргын гэр бүл гурван охин, нэг хүүтэй.

Саёокогийн аав нь монголчуудтай танил, Асашёорюүг хүндэтгэж, барилдааныг нь үздэг, уулздаг танил нь байсан гэдэг. 

Өнгөрөгч онд 3 дугаар сарын барилдааны түрүү бөхийн шагналын мөнгөнөөсөө Япон дахь эмнэлгийн үйлчилгээ авдаг эмнэлэгтээ болон Монгол Улсын Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөр тус тус дамжуулж хоёр улсын ард иргэдэд зориулж нийт 25000 ширхэг амны хаалт хандивласан юм.

Тэрбээр сүүлийн зургаан башёд бэртлийн улмаас барилдаагүй. Түүнийг зодог тайлах эсэх асуудал ч сөхөгдөөд байсан юм. Харин зургаан башёд барилдалгүй өнжсөнийхөө дараа барилдан түрүү хүртсэн нь анхны тохиолдол болов. Ийнхүү 45 дахь түрүүгээ хүртээд байна. Тэрбээр ганц ч унаагүйгээрээ түүхэн дээд амжилтын эзэн болов.

Их аварга М.Даваажаргал энэ сарын башёг аавдаа зориулж буйгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон юм.

Их аваргын дараагийн зорилт юу бол гэсэн сурвалжлагчийн асуултад, Тэрбээр, “Их аварга болоод 899 даваа аваад байна. Тэгэхээр дараагийн зорилт маань 900 дахь даваагаа авах” гэж хариулсан юм.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд