No menu items!
HomeЭрүүл мэндТархины ажиллагаагаа хэр байгааг шалгах ТЕСТ

Тархины ажиллагаагаа хэр байгааг шалгах ТЕСТ

-

Энэхүү хялбаршуулсан тест нь тархины үйл ажиллагааны эрүүл мэнд муу байгаа эсэх, танин мэдэхүй чадвар буурч байгаа эсэхийг тодорхойлдог.

Нэг хөл дээрээ 20 секундээс илүү хугацаагаар зогсож чадахгүй байгаа нь тархины эрүүл мэнд муудаж, ой тогтоолт, хэл яриа, анхаарал зэрэг танин мэдэхүйн процессуудад асуудал үүсэж байгаатай холбоотой болох нь судалгаагаар тогтоогджээ.

“Судалгаагаар нэг хөл дээрээ тэнцвэртэй зогсох чадвар нь тархины эрүүл мэндийг шалгах чухал тест гэдгийг тогтоосон бөгөөд нэг хөл дээрээ тэнцвэртэй тогтож чадахгүй байгаа хүмүүс өөртөө анхаарч, үүнд ач холбогдол өгөх хэрэгтэй. Учир нь энэ байдал уураг тархины өвчлөл, танин мэдэхүйн чадвар буурах өндөр эрсдэлтэй байгааг илтгэх магадлал тун өндөр” юм.

Америкийн Зүрхний Нийгэмлэгээс эрхлэн гаргадаг Stroke сэтгүүлд уг судалгааны талаар бичсэн бөгөөд 841 эмэгтэй, 546 эрэгтэйг судалгаанд оролцсон талаар дурджээ. Судалгаанд оролцогчид ямар нэг архаг хууч өвчингүй, эрүүл саруул, хүн бүр уг тестийг хоёр удаа давтаж хийсэн бөгөөд хамгийн өндөр үзүүлэлтийг нь тэмдэглэсэн.

Хамгийн урт хугацаагаар нэг хөл дээрээ зогсож чадсан хүн 60 секунд тэссэн байна.

Хамгийн урт хугацаагаар нэг хөл дээрээ зогсож чадсан хүн 60 секунд тэссэн байна

Тархины MRI оношилгоогоор нэг хөл дээрээ тэнцвэртэй зогсож чадахгүй байсан хүмүүсийн (20 секундээс их) уураг тархинд очих цусны эргэлт удааширч байжээ.

Тархины зурагнаас мөн дараах тоо баримт ажиглагдсан:

  • Тархиндаа хоёр болон түүнээс дээш гэмтэл авсан хүмүүсийн 34,5% нь тэнцвэрээ олохдоо муу
  • Уураг тархиных нь хоёр болон түүнээс олон хэсэгт цусны эргэлт удааширч буй хүмүүсийн 30% нь тэнцвэрээ олоход хүндрэлтэй байдаг

Эдгээр хүмүүст танин мэдэхүйн доройтлын шинж тэмдэг илрээгүй ч тархины гэмтсэн хэсгүүдээр цусны эргэлт удааширсан хэвээр байдаг байна.  Тэнцвэрээ шалгах уг тест нь хүний сэтгэхүйн чадварыг мөн тодорхойлж өгдөг.

Нэг хөл дээрээ удаан хугацаагаар тэнцвэртэй зогсож чадаж байвал тухайн хүний танин мэдэхүйн үйл явц сайн байна гэж ойлгож болох юм.

Сэтгэл судлаач Б.Тунгалаг

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд