No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Сайнзаяа: Малчид е-баримт аппликэйшнээр төрийн үйлчилгээг авах боломжтой

Б.Сайнзаяа: Малчид е-баримт аппликэйшнээр төрийн үйлчилгээг авах боломжтой

-

Хөдөө суманд төрийн үйлчилгээг үзүүлэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэгч залуу төрийн албан хаагчдын төлөөлөл Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Татварын улсын байцаагч Б.Сайнзаяагийн өгсөн ярилцлагын хэсгээс хүргэж байна.

Тэрээр “Малын тоо толгойн албан татварын хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Манай сумын ИТХ аар цар тахалтай холбоотойгоор энэ жилийн татварын хувь хэмжээг багаар тогтоосон. Үүнд, тэмээ-0 төгрөг , хонь-200 төгрөг, ямаа-300 төгрөг, адуу, үхэр 150 төгрөгөөр тогтоосон. Малчид өмнөх жилийн мал тооллогын дүнгээр малын тоо толгой тутамд татвар ногдуулна гэж заасан. Малчин,  мал бүхий иргэд  ногдсон татвараа хоёр хуваан долдугаар сарын 15, 12 дугаар сарын 15-нд төлнө. Татвараа ибаримт апп ашиглан төлөх интернэт банк ашиглан төлөх эсвэл арилжааны банк ашиглан төлөх гэсэн сонголтуудаас төлөх боломжтой байгаа.

Уг хуулиар малчин татварын тайлан гаргахаар хуульчилсан. Өмнө дурдсанчлан малчин иргэд сүүний урамшуулал, ЗГ-ын дэмжлэг 300 мянган төгрөгөө и баримтаараа авч байгаа учраас иргэд и баримтдаа идэвхитэй бүртгүүлсэн байгаа. Энэ нь Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн дагуу тайлангаа и баримтаараа хялбар гаргах боломжийг манай албанаас бүрдүүлсэн.

Сумын татварын байцаагчид энэ жил малчдад цахимаар татвараа төлөх, тайлангаа гаргах сургалт сурталчилгааг хийх томоохон ажилтай байна. Багийн малчдын хувьд сүлжээ байхгүй, ухаалаг утасгүй зэрэг хүндрэл байгаа ч сумын төвд ирсэн үедээ и баримтаараа нэвтэрч, тайлангаа гаргаж, татвараа төлөх боломжтой. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд и баримтаа апплейкишнаа ашиглан төрийн үйлчилгээг гэрээсээ аваарай гэж хэлмээр байна. Анхны юм болгон амар байдаггүй ч ашиглаад сурчихвал болно доо сурахад хэзээ ч оройтохгүй гэдэг дээ” гэжээ.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд