No menu items!
HomeХүмүүсТуркийн царайлаг кино од Бурак Тозкопаран

Туркийн царайлаг кино од Бурак Тозкопаран

-

Аз жаргалын хэлтэрхий” киногоор үзэгчдийн танил болсон Туркийн жүжигчин Бурак Тозкопараны тухай мэдээллийг хүргэж байна.

Бурак Тозкопаран нь 1992 оны 11-р сарын 14-нд Истанбул хотод төрсөн. Тэрээр багаасаа л хөгжимд дуртай байсан бөгөөд алдартай хүн болохыг мөрөөддөг байжээ. Хүү нь авьяас чадвараа хөгжүүлж, түүнийхээ ч ачаар зорилгодоо хүрсэн юм. Тэрээр Анатолийн ахлах сургуулийг төгссөн бөгөөд дараа нь Нидерландад очиж, хөгжмийн консерваторид элсэн суралцжээ.

Тэрээр бөмбөр маш сайн тоглодог байсан тул багш, нар найзууд нь түүнийг Бостанчи төвд зохиогддог 14 дэх удаагийн хөгжмийн тэмцээнд орохыг санал болгожээ. Тэрээр уг тэмцээнд оролцож, тэргүүн байрыг эзэлсэн байна. Энэхүү ялалт нь залууг зоригжуулж, тэрээр хөгжмийн карьераа эхлүүлсэн гэдэг. Бурак олон хөгжмийн хамтлагтай хамтран ажиллаж, цомгоо ч гаргажээ.

Хэсэг хугацааны дараа Бурак видео клип хийхээр  Туркт буцан ирэв. Энэ үеэр бидний сайн мэдэх “Аз жаргалын хэлтэрхий” киноны зураг авалт хийгдэж байсан бөгөөд залуу шалгаруулалтад нь оролцож Озаны дүрд тогложээ.

Үүний дараа тэрээр жүжиглэх карьераа үргэлжлүүлэхээр шийдэж Окан их сургуулийн кино, телевизийн факультетад элсэн орсон байна.

“Аз жаргалын хэлтэрхий” кино дэлхийн 80 гаруй оронд гарсан бөгөөд 2014-2017 онд кино зураг авалт нь үргэлжилжээ. Үүний дараа тэрээр “Hesapta Aşk”, “esinde Aşk Var” зэрэг алдартай кинонуудад тоглосон байна.

Хувийн амьдрал

Бурак Тозкопаран чөлөөт цагаараа хөгжим тоглох дуртай бөгөөд мотоспорт сонирхдог. Ирээдүйтэй, царайлаг жүжигчин гэгддэг тэрээр олон шүтэн бишрэгчидтэй. Инстаграм дээрээ л гэхэд нэг сая гаруй дагагчтай аж.

Тэрээр сошиал хаягуудаараа өөрийн сонирхол, дуртай зүйлсийнхээ талаар нээлттэй хуваалцдаг ч хувийн харилцааныхаа талаар тийм ч их мэдээлээд байдаггүй.

Гэхдээ Бурак “Kırgın Çiçekler” хэмээх цувралд хамтран тоглосон Дамла Йылмаз  хэмээх бүсгүйтэй хэсэг хугацаанд болзож байжээ. Харин жүжигчин бүсгүй Дамла Йылмаз нэгэн ярилцлагадаа “Бид сайхан харилцаатай хэвээр байгаа. Мөн сайн найзууд” хэмээсэн байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд