No menu items!
HomeХүмүүсХааны дүрээрээ алдаршсан Халит Эргенч

Хааны дүрээрээ алдаршсан Халит Эргенч

-

“Аугаа зуун” киногоор бидний сайн мэдэх Туркийн алдарт жүжигчин Халит Эргенчийн тухай мэдээллийг хүргэж байна.

Намтар

Халит Эргенч бол “Аугаа зуун” олон ангит киногоор Турк төдийгүй дэлхийн олон оронд алдаршсан жүжигчин юм. Түүнийг чадварлаг жүжиглэхээс гадна сайхан дуулдаг гэлцдэг.

Халит Эргенч 1970 оны 4-р сарын 30-нд Истанбул хотод төрсөн. Түүний аав Саит Эргенч нь тус улсын нэрт яруу найрагч, хөгжмийн зохиолч, жүжигчин байжээ. Тиймээс Халит багаасаа л урлагт татагдсан байна.

Халит Бешикташ Ататуркийн ахлах  сургуулийг төгссөн. Эцэг эх, гэр бүл, найз нөхөд нь түүнийг аавынхаа зам мөрийг үргэлжлүүлнэ гэж бодож байсан ч залуу далайчин болохоор шийдсэн гэдэг. Тэрээр 1989 онд Истанбулын Техникийн Их сургуулийн тэнгисийн цэргийн факультетад элсэн оржээ. Гэвч Халит сургуульдаа сурч байхдаа бодлоо өөрчилж, байх ёстой газар нь биш гэдгээ мэдрэн Мимар Синаны нэрэмжит Дүрслэх Урлагийн Их сургуульд орсон түүхтэй.

Ирээдүйн уран бүтээлч залуу сурахтай зэрэгцэн мөнгө олохын тулд маркетер, бүжигчин, оператороор ажиллаж байжээ. Тэрээр консерваторийг амжилттай төгссөн боловч найруулагчдаас түүнд кинонд тоглох санал ирээгүй гэдэг. Залуу театрт мюзикл, зар сурталчилгаанд тоглож орлого олдог байв.

Кино

Халит Эргенч “Kara Melek” олон ангит кинонд анхны дүрээ бүтээсэн. Үүнээс хойш найруулагчид түүнийг анзаарч, кинондоо тоглох саналаа тавьсан байна. Гэхдээ Халит АНУ руу нүүж, Бродвейд нэг жил хагасын хугацаанд тоглолтоо хийсэн. Үүний дараа тэрээр Туркт буцан ирж өөрийн хөгжимт жүжгийг тавьж байжээ.

Халит 2000 оноос хойш нэг болон олон ангит кинонуудад идэвхтэй тоглож эхэлсэн. Тухайлбал, “Babam ve Oğlum”, “İlk Aşk”, “Ali ve Nino” зэрэг кинонууд нь түүний хамгийн алдартай бүтээлүүд юм. Тэрээр мөн “Binbir Gece” буюу “1001 шөнийн үлгэр” кинонд дүр бүтээж Туркийн нэр хүндтэй “Алтан эрвээхэй” шагналыг хүртжээ.

Үүнээс гадна түүний тоглосон бас нэг алдартай кино бол “Аугаа зуун” хэмээх цуврал юм. Турк улс буюу эртний Османы эзэнт гүрний түүхэн кино манай үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсан байдаг. 

Хувийн амьдрал

Халит Эргенч хоёр удаа гэрлэсэн. Тэрээр анх Гизем Сойсалди хэмээх бүсгүйтэй гэр бүл болжээ. Тэд жил хагасын хугацаанд л хамт амьдарсан байна.  Тухайн үед залуугийн эхнэр нь их сургуульд сурч байсан бөгөөд гэр бүл бий болгож, хүүхэдтэй болоход бэлэн биш байсан гэдэг. Эцэст нь Халит 2008 онд Гизэмээс салжээ.

Халитын хоёр дахь хайрт нь өөрөөс нь 12 насаар дүү Бергузар Корел байв. Хосуудын хурим 2009 оны 8-р сард болжээ. Түүний эхнэр нь Туркийн хамгийн үзэсгэлэнт эмэгтэй жүжигчдийн тоонд багтдаг. Тэд нэгэн ресторанд санамсаргүй танилцаж байсан бөгөөд дараа нь “1001 шөнийн үлгэр” киноны зураг авалт дээр таарч улам дотноссон байна. Тэд нэг хүүтэй ажээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд