No menu items!
HomeХэн юу хэлэвС.Амарсайхан: Хашаагаа орон сууцаар сольж байгаа иргэдийг л ипотекийн зээлд хамруулах хэрэгтэй

С.Амарсайхан: Хашаагаа орон сууцаар сольж байгаа иргэдийг л ипотекийн зээлд хамруулах хэрэгтэй

-

Засгийн газрын өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаанаар нийслэлд тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах саналыг хэллээ. Тэрээр “Эхний ээлжид зөвхөн гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах хэрэгтэй. Хашаагаа орон сууцаар сольж байгаа иргэдийг л орон сууцны зээлд хамруулахгүй бол байртай иргэд энэ зээлд хамрагдаж олон байртай болдог. Гэтэл байргүй нь энэ зээлд хамрагдаж чаддаггүй. Тиймээс Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн удирдлагууд эхний ээлжид гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах бодлогоо хатуу баримтлахгүй бол гэр хорооллоосоо амархан салахгүй шүү” гэлээ.  

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Зээлийн батлан даалтын сангаас орон сууцны урьдчилгаа 30 хувийн талыг төлөхөөр ярилцаж байна” хэмээн ярилаа.

Тэрээр “Иргэдийн орон сууц худалдан авах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр зээл авах иргэдэд ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй олгож эхэлсэн. 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 251.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3437 зээлдэгчид олгоод байгаагаас нийслэлд 196.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2405 зээлдэгчид олгосон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.8 дахин их байна. Цаашид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах хүрээнд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийн 15 хувийг батлан даах зохицуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж байна.

2021 оны байдлаар улс, нийслэлийн төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр нийт 8 орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслүүд хэрэгжсэнээр нийт 217.27 га талбайд 28,569 айлын орон сууцны цогцолбор хороолол баригдаж, 100,000 орчим иргэн тав тухтай инженерийн дэд бүтцэд холбогдсон, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

2023 онд ашиглалтад орох шинэ цэвэрлэх байгууламж баригдсанаар нийслэлчүүд 20 жилийн турш бохирын асуудал ярихгүй. Харин шинээр хийх цэвэр бохирын шугамын өргөтгөл засварт 33 тэрбум төгрөг шаардлагатай.

Улаанбаатар хотод барилга барих, зам тавих, шугам сүлжээ байгуулахад газар чөлөөлөх 680 тэрбум төгрөгийн асуудал байна. Газар чөлөөлөлт хийж байж дэд бүтцийн төслүүд үргэлжилнэ.

Хамгийн их газар олголт нийслэлд байна. 71 тэрбум төгрөгийн газар нөхөн олговрын асуудал байна” гэв.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд