No menu items!
HomeЗөвлөгөөГэрээсээ ажиллаж байгаа бол дараах 5 зүйлийг анхаар

Гэрээсээ ажиллаж байгаа бол дараах 5 зүйлийг анхаар

-

Дэлхий нийтээр цар тахал гарснаас хойш ихэнх хүмүүс цахимаар ажиллаж, сурч байна. Энэ үед өглөө орондоо  өндийж суугаад ажил, хичээлээ хийж байгаа хүмүүс бий. Орон дотроосоо босолгүй, дулаан хөнжил, хөвсгөр дэрнээсээ салахгүй албан ажлаа явуулах нь тийм ч сайн үр дүн үзүүлдэггүй ажээ.

1. Энэ нь ажлын бүтээмж, унтах дадал, ажиллах хэв маягт өөрчлөлт оруулдаг

Орноосоо босохгүй ажлаа хийх, хичээлдээ суугаад байвал унтах орчин ажиллах орчин хоёр нэг дор учраас хүний тархинд нөлөөлж унтах дадал өөрчлөлт оруулдаг байна. Ор харагдаад байхаар нойр хүрээд байдаг гэдгийг та анзаарсан байх. Тэгвэл сүүлдээ энэ байдал эсрэгээрээ эргэнэ гэсэн үг. Унтлагын өрөө, ор тань оффис тань болон хувирна.  Мөн компьютер, дэлгэцийн цэнхэр гэрлийг шөнө орой болтол ширтсэнээр нойрны даавар мелатонины ялгаралтыг зогсоодог. Ингээд нойргүйдэлд ордог байна. Нойргүйдэл гэдэг нь зүрх судасны өвчин, ядаргаа гэх мэт маш олон өвчний суурь болдог  ажээ.

2. Энэ нь таны ажлын бүтээмжид нөлөөлнө

Нэг судалгаанд оролцогчдын 72% нь сэтгэлийн түгшүүр, стрессээс болж унтах асуудалтай болсон байна. Унтах чанар муу байх нь эрч хүч, энерги бууруулж, ажлын бүтээмж муудахад хүргэдэг. Унтлагын өрөөний бүдэг гэрэл нь бас амархан ядраадаг байна.

3. Зөөлөн ор, дэр нь нас ахих тусам  хүзүү, нуруу, ташаа өвдөхөд нөлөөлдөг

Хэдийгээр одоогоор ямар ч өвчин мэдэгдэхгүй байгаа ч цаашдаа ч тийм байна гэсэн үг биш. Нуруу нугас, үе мөчний өвдөлт ихсэх үед асуудлыг засахад оройтсон байж магадгүй.  Ноцтой тохиолдолд нурууны байнгын хөшүүн байдал, үе мөчний үрэвсэлд ч хүргэж мэднэ.

4. Ор бол бактерийн “диваажин” юм

Арьс даавуутай шүргэлцэх тоолонд арьсны гадна талын эс даавуунд наалдаж үлддэг бөгөөд арьсны эс нь тослог бүтэцтэй байдаг учраас бактери, тоосны хачиг үржих таатай орчиг бүрдүүлдэг. Эдгээр нь удаан хугацааны харилцан үйлчлэл нь харшил, астма, арьсны өвчин үүсгэдэг.

Матрасаас авсан бактерийн дээжинд хийсэн судалгаагаар ор нь ариун цэврийн өрөөнөөс илүү бохир байгааг тогтоожээ. Нэг долоо хоног угаагаагүй дэрний уут нь жорлонгийн суултууртай харьцуулахад 17000 дахин их бактеритай байжээ. Нэг долоо хоног угаагаагүй орны даавуу нь ариун цэврийн өрөөний хаалганы бариулаас 24000 дахин их бактеритай байжээ.

5. Ажлын хамтрагчтайгаа харьцах харилцаанд таагүй нөлөө үзүүлж болзошгүй

Ажлын уулзалт, зөвлөгөөнд оролцохдоо хөнжил дотроо сууж байна гэдэг бусдыг үл хүндэлсэн хандлага илэрхийлдэг байна.

Нойроо хэвийн байлгахыг хүсвэл: тогтмол цагт унтах, унтлагын өрөөнөөс ажлаа явуулахаа болих, ажиллах үедээ дэлгэцийг нүднийхээ түвшинд байрлуулах, хэвтэж харахгүй байх, шөнийн цагаар цэнхэр гэрэл харахгүй байх, Унтахаасаа дор хаяж нэг цагийн өмнө ажлаа зогсоо.

Унтахаасаа өмнө стресстэй үйл ажиллагаанд оролцохоос зайлсхий, ингэснээр стрессийн даавар болох кортизол идэвхжиж сэрэмжтэй, сэрүүн байлгахад нөлөөлнө.  Унтлагын өрөөгөө унтах таатай орчин болгоорой. Чимээгүй, харанхуй, сэрүүн, агааржуулалт сайтай өрөө нь таны унтах чанарыг сайжруулахад тусална.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд